Шууд Chart

Их Британийн Засгийн газар Английн зарим бүс нутаг ган гачигт автсаныг зарлав

2022-08-14 10:28:53

Их Британийн засгийн газар хэт халуун цаг агаарын улмаас Английн нэлээд өргөн уудам бүс нутагт ган гачигт автсаныг зарлалаа. Улмаар усны хэрэглээг хязгаарлах асуудал яригдаж байгааг албаныхан мэдээлжээ.

Нийслэл Лондон хотыг хамруулсан энэ арга хэмжээ, сүүлийн 4 жилийн хугацаанд энэ төрлийн анхных нь болж байна. Английн хэмжээнд 1935 оноос үзэгдээгүй хамгийн их хуурайшилттай 7 дугаар сар тохиосны дараахан ийм арга хэмжээ авч байна. Сүүлийн үед улсын хэмжээнд хэт халж, энэ амралтын өдрүүдэд нийслэл Лондон хотод гэхэд цельсийн 35 хэмд хүрч халах төлөвтэй байгаа аж.

Лондоны баруун өмнөд хэсэгт орших Хатан хааны “Кью Гарденс” ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд хөрс ургамлын чийгшлийг хадгалах ажил томоохон сорилт болж тулгараад байна. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй энэ хавийн зүлэг ногоо хэт халууны улмаас гандаж, халуун орны ургамлууд хүртэл өнгөө алдаж эхэлжээ.

Цаг уурчдын анхааруулснаар, хэт халуун цаг уур нэгээс хоёр сарын турш үргэлжлэх төлөвтэй байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британийн Засгийн газар Английн зарим бүс нутаг ган гачигт автсаныг зарлав   
Үзсэн: 387 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй