Шууд Chart

Хойд туйлд дулаарал эрчимтэй явагдаж байна

2022-08-15 13:04:06

Норвег болон Финландын цаг уурын хүрээлэнгийн судлаачдын багаас хойд туйлд цаг агаар бидний төсөөлж байгаагаас хурдтай явагдаж байгааг судалгаагаар тогтоожээ.

1979 оноос хойш буюу хиймэл дагуулаас мэдээлэл авдаг болсон цаг үеэс хойш, Хойд туйлын бүх тойрогт, хиймэл дагуулаас авсан мэдээлэлдээ үндэслэж, хамгийн сүүлийн үеийн судалгааг хийсэн байна. Уг судалгааны дүнгээс үзвэл, сүүлийн 40 жилийн хугацаанд, Хойд туйл дэлхийн бусад хэсэгтэй харьцуулахад, цаг уурын өөрчлөлт хамгийн хүчтэй явагдаж, 4 дахин хурдан дулаарсан аж. Тодруулбал, Арктикийн агаарын хэм, 10 жил тутамд, дунджаар 0,75 хэмээр дулаарч байжээ.

Харин, бүс нутаг болгон хэсэгчлэн авч үзвэл, Хойд мөсөн далайн Евразийн хэсэгт, 10 жилд дунджаар, 1,25 хэм хүртэл дулаарсан нь, дэлхийн бусад хэсэгтэй харьцуулахад 7 дахин хурдан дулаарсан үзүүлэлт юм. Үндсэндээ, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр, арктикийн бүс нутагт цас мөс эрчимтэй хайлж, энэ нь эргээд дэлхийн дулааралд нөлөө үзүүлжээ.

Аляскийн Фэйрбанксын их сургуулийн, арктикийн олон улсын судалгааны төвийн ахлах Жон Уолш, хойд туйлын судалгааны он цагийг харахад, 1900-аад оны эхэн ба дунд үетэй харьцуулахад, сүүлийн хэдэн арван жилийн судалгаа шинжилгээ илүү бодитой болж ирж байгааг онцолжээ.

Хойд туйлын цас мөс, далайг түшиглэж амьдардаг нутгийн иргэд болон ан амьтдад дулаарал ихээхэн нөлөө үзүүлж байгаагаас гадна, дэлхийн хэмжээнд ч сөрөг нөлөө үзүүлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хойд туйлд дулаарал эрчимтэй явагдаж байна   
Үзсэн: 1123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй