Шууд Chart

Монголчуудын адууны холбогдолт зүйрлэсэн хэлц үг

2022-08-18 12:21:15

Монголын радиогийн уран бүтээлчдийн бэлтгэсэн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг: “Монголчуудын адууны холбогдолт зүйрлэсэн хэлц үг” сэдвээр шинжлэх ухааны доктор Дийзгарын Баттогтохтой  ярилцсан  ярилцлагын 1-р хэсгийг  сонсгоно. /2022.08.18/

Хөх дурсгал: Эртний бичгийн мэргэдийн тухай цувралаар: эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатарын судалгаанаас 1781-1848 оны хооронд амьдарч байсан, “Хоёр дүрийн Богдын номын ёнзин багш Бари лам Дамцагдорж”-ийн намтар,  бүтээлийн  тухай  сонсгоно.

Хэлц үг: “Бор зүрх бол бол хийж, богино хавирга шир шир хийх” хэмээх  хэлц үгийн  утга тайлбарлана.

Мартагдсан монгол үг: МУИС-ийн багш, доктор, профессор Агвааны Пүрэвжанцан оролцож ”эзших, эснэх, эсэг, шүйлүүлэх” зэрэг үгийн утга тайлбарлана.

"Орчуулж болох үг: “бидон, бизнесмен, бензин, градус” зэрэг үгийн утга тайлбарлана.

Нийтэлсэн: Mонголын радио

Монголчуудын адууны холбогдолт зүйрлэсэн хэлц үг  
Үзсэн: 540 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй