Шууд Chart

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Украинд айлчилна

2022-08-17 12:28:16

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш энэ 7 хоногийн сүүлээр Украины баруун зүгийн Львов хотод очиж, ерөнхийлөгч Володимир Зеленский болон Туркийн ерөнхийлөгч Рэжеп Таип Эрдоган нартай уулзана. Талууд энэ үеэрээ Турк, НҮБ-ын зуучлалтай хэлцэгдэж байгаа Орос, Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын  талаар хэлэлцэхийг НҮБ-ын төлөөлөгч мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.

Гутерреш дараа нь буюу баасан гарагт Украины экспортын гол боомтуудын нэг өмнө зүгийн Одесс хотод очих төлөвлөгөөтэй байна. Украины дайн эхэлснээс хойш тэрээр тус улсад хоёр дахь удаагаа очих гэж байгаа нь энэ юм. Тэрбээр өмнө нь 4 дүгээр сард очиж байсан юм.

НҮБ-ын төлөөлөгчийн мэдээлснээр, Гутерреш Зеленский нар хоёр талын уулзалт мөн хийхээр төлөвлөсөн байна. Энэ үеэрээ тэд хямралд улс төрийн гарц шийдэл хайх шаардлагын талаар хэлэлцэхийг мөн нэмж дурджээ. Үүнээс гадна ойр орчмын бүсүүд нь буудалтад өртсөөр байгаа Запорожийн АЦС-ийн нөхцөл байдал, Олон улсын Атомын эрчим хүчний агентлагийн шинжээчдээр тус станцад үзлэг шалгалт хийлгэх асуудлыг талууд хэлэлцэх төлөвтэй байгаа аж.

Сая сая хүн ардыг өлсгөлөнд нэрвэгдэх аюулд оруулаад байгаа дэлхийн хүнсний хямралыг хөнгөвчлөхөд дэм болох зорилгоор Орос, Украины талууд үр тарианы нийлүүлэлтээ сэргээх хэлэлцээрийг өнгөрөгч 7 дугаар сарын 22-нд НҮБ болон Туркийн зуучлалтайгаар байгуулсан.  Хар тэнгисийн зогсонги байдалтай байгаа боомт замуудыг нээх тухай энэ хэлэлцээрт Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Украины дэд бүтцийн сайд Александр Кубраков нар дор бүрдээ НҮБ болон Туркийн албаны хүмүүсийг байлцуулан гарын үсэг зурсан билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Украинд айлчилна   
Үзсэн: 454 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй