Шууд Chart

АНУ тив алгасагч баллистик пуужингийн туршилт хийв

2022-08-17 12:46:42

АНУ-ын агаарын цэргийн хүчнийхэн мягмар гарагийн өглөө Калифорни дахь сансрын хүчний баазаас тив хоорондын 3 баллистик пуужин хөөргөн туршжээ. Зэвсгийн системийнхээ нарийвчлал, ажиллагааны чадварыг шалгах энэ туршилтыг нэлээд эртээс төлөвлөсөн боловч дэлхий дахины нөхцөл байдалтай уялдуулан хойшлуулж ирсэн гэж Америкийн агаарын цэргийн хүчнээс мэдэгдэж байгаа юм байна.

Тодруулбал, Калифорнийн эрэг дэх Ванденбергийн сансрын баазаас мягмар хөөргөсөн “Minuteman III ICBM" нэртэй энэхүү пуужин Номхон далай дээгүүр гарч, Маршаллын арлуудын ойролцоо унасан байна. 9000 гаруй км-ийн зайд тусгалтай уг пуужин цагт 24 мянга орчим км туулах хүчин чадалтай байна. Уг пуужингийн туршилт АНУ-ын цөмийн хүчнүүдийн бэлэн байдлыг нотлон харуулж чадлаа гэж агаарын хүчний удирдлагууд нь мэдэгджээ. Тэрчлэн туршилтыг нэлээд урьдаас төлөвлөсөн байсан бөгөөд өнөөгийн дэлхий дахинд болж байгаа үйл явдлуудтай холбоогүй гэдгийг тэмдэглэсэн байна.



Энэ оны 3 дугаар сард АНУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан пуужингийн туршилтаа хойшлуулж байгаагаа зарлаж байсныг энэ завсар сануулжээ. “Орос, Украины хямрал ид дэгдээд байгаа үед байдлыг улам хурцатгах хүсэлгүй байгаагаа илэрхийлж туршилтаа хойшлуулахаар болсныг тухайн үед Пентагоны төлөөлөгч Жон Кирби мэдэгдэж байсан.

Мөн 8 дугаар сарын эхээр, Тайванийг тойрсон нөхцөл байдлыг үл дэвэргэх үүднээс дахин хойшлуулсан” гэж тэрээр мэдэгдсэнийг NHK уламжилсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ тив алгасагч баллистик пуужингийн туршилт хийв  
Үзсэн: 559 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй