Шууд Chart

Хэт халалтын улмаас Хятадын зарим бүс нутагт цахилгааны хэрэглээг хязгаарлажээ

2022-08-17 12:51:44

Саяхнаас Хятадын зарим бүс нутгаар хэт халалт үргэлжилж байгаа нь цахилгаан эрчим хүчний хангамжид ачаалал үүсгэжээ. Улмаар Сычуань мужийн эрх баригчид үйлдвэр аж ахуйн газруудын цахилгаан ашиглалтад хязгаарлалт тогтоох арга хэмжээ авсан байна.

Өчигдөр гэхэд Сычуань мужид, мөн Чунцинь хотод цельсийн 40 хэмээс давж халсан байна. Даваа гарагт 68 газарт агаарын температурын үзүүлэлт дээд цэгтээ хүрснээр тэмдэглэгджээ. Аагим халуун цаг агаарын нөхцөлд Сычуань мужид агааржуулагчийн ашиглалт хэрэглээ эрс өссөнөөс цахилгааны ачаалал ихээхэн нэмэгдсэнээр хур тунадас багатайн улмаас усан цахилгаан станцуудын хүчин чадал буурсан өнөөгийн нөхцөлд байдлыг улам хүндрүүлж байна.

Улмаар орон нутгийн эрх баригчид ахуйн цахилгаан хэрэглээг илүүтэй чухалчлах үүднээс хэрэглээ өндөртэй компани, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан ашиглалтаа бууруулах үүрэг өгчээ. Энэ хязгаарлалт нь энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Үйлдвэр аж ахуйн газруудад өргөнөөр үйлчлэх энэ хязгаарлалтад тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг японы пүүс компаниуд ч мөн адил хамрагджээ.

Тухайлан, Чэндү муж дах “Тоёота мотор” компани үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Хятадын зүүн бүсийн Зяньсу, Чэцзянь мужууд дахь зарим үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд мөн ижил цахилгаанаар хязгаарлах арга хэмжээ авсан мэдээтэй байна. Ийм хязгаарлалтын хугацааг сунган үргэлжлүүлэх нөхцөлд эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүйг шинжээчид энэ завсар сануулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хэт халалтын улмаас Хятадын зарим бүс нутагт цахилгааны хэрэглээг хязгаарлажээ   
Үзсэн: 434 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй