Шууд Chart

НҮБ-ын тэргүүн Украинд айлчилж байна

2022-08-18 12:54:51

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш ерөнхийлөгч Зеленский, Туркийн ерөнхийлөгч Рэжеп Таип Эрпоган нартай хэлэлцээ хийхээр Украинд очоод байна. Тэрээр лхагва гарагт баруун Украины Львов хотод хүрэлцэн очжээ.

Тэрбээр Зеленский, Эрдоган нартай өнөөдөр уулзаж, Турк, НҮБ-ын зуучлалаар Орос, Украины байгуулсан ХАА-н бүтээгдэхүүний экспортын тухайд санал солилцоно. Энэ хүрээнд хүнс, үр тариа тээвэрлэсэн хөлөг онгоцнуудын хөдөлгөөн, Запорожийн атомын цахилгаан станцыг тойрсон санаа зовоосон нөхцөл байдлын талаар хэлэлцэх юм байна.

Гутерреш мөн Зеленскийтэй тусдаа уулзахаар төлөвлөжээ. Тэд Украин, Оросын хямралыг намжаахын тулд авч хэрэгжүүлж болох алхмуудын талаар хэлэлцэх юм байна. Энэ сарын 9 болон 16-ны өдрүүдэд Крымийн хойг дээрх зэвсгийн хоёр агуулахад болсон дэлбэрэлтүүдийн улмаас хоёр улсын хооронд зөрчилдөөн улам хурцдаад байгаа юм.

Крымийн хойг 2014 онд Оросын харьяанд орсон билээ. Оросын Батлан хамгаалах яам 16-ны дэлбэрэлтийг хорлон сүйтгэх ажиллагаа гэж нэрлэсэн. Тэр дэлбэрэлтийн улмаас ойролцоох орон сууцны 9 барилга болон 70 шахам байшин сууцууд гэмтсэн талаар орон нутгийн эрх баригчид нь лхагва гарагт мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын тэргүүн Украинд айлчилж байна  
Үзсэн: 423 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй