Шууд Chart

Японы дотоодын нислэгээр зорчих аялагчдын тоо өсжээ

2022-08-18 13:07:24

Энэ зуны амралтын хугацаанд Японы дотоодын нислэгээр зорчигчдын тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1,7 дахин шахам өссөн дүнтэй гарчээ. Өнгөрсөн жилийн өдийд тус улсын зургаан муж коронавирусний улмаас онц байдалд шилжээд байсан үе юм.

Японы дотоодын агаарын тээврийн 11 компани энэ наймдугаар сарын 6-наас 16-ны хооронд 3,3 сая гаруй хүнд үйлчилсэн гэж мэдэгдэж байна. Наймдугаар сарын 14-нд таарсан амралтын үе дуусах дөхсөн оргил ачааллын үед “Ол “Ниппон эйрвэйз”, Жэпэн Эйрлайнз” нисэх компаниудын аль алинаар 280 мянгаад хүн үйлчлүүлжээ.

Цар тахлын эрчимтэй үе дууссанаас хойших хугацаанд нэг өдөрт үйлчилгээ авсан зорчигчдын тоо дээд үзүүлэлтэд хүрсэн талаар энэ хоёр нисэх компани мэдэгдсэн байна.

Улмаар АНА болон Жэпэн эйрлайнз нисэх компаниудаар үйлчлүүлэгч зорчигчдын тоо, цар тахлын өмнөх 2019 оны мөн үеийн үзүүлэлтийн 80 шахам хувьд хүрч сэргэсэн дүнтэй байгаа аж.

Мөн өнгөрөгч 7 дугаар сарын дундаас буюу вирусийн халдвар ахин нэмэгдэж эхэлсэн үеэс нислэг захиалгын тоо яльгүй буурсан боловч энэ сард ахин сэргэснийг дээрх хоёр компани мөн мэдээлжээ.

Мөн өнгөрөгч амралтын өдрүүдэд 276 мянгаад хүн олон улсын нислэгээр зорчсон нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 4,7 дахинаар нэмэгдсэн үзүүлэлт байна. Олон улс оронд хорио цээрийн дэглэм суларч, хөл хорио тавигдсан нь үүнд чухал нөлөөтэй байна. Мөн ихэнх тийз захиалга амралт сувиллын газруудын чиглэлд хийгдэж байгааг нисэх компаниудын тоон мэдээллүүд харуулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы дотоодын нислэгээр зорчих аялагчдын тоо өсжээ   
Үзсэн: 354 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй