Шууд Chart

АНУ, Тайвань хооронд хоёр талын худалдааны асуудлыг хэлэлцэнэ

2022-08-19 13:06:28

АНУ-ын засаг захиргаа, Тайваньтай “эдийн засгийн ач холбогдолтой” худалдааны  хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсоноо зарлалаа. Эхний шатны хэлэлцээ, ирэх намраас эхлэх төлөвтэй байгааг АНУ-ын худалдааны төлөөлөгчийн газраас мэдэгджээ.

Тодруулбал, өнгөрсөн 6 дугаар сард АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн орлогч Сара Бианчи Тайваний төлөөлөгчидтэй цахимаар уулзалт хийх хүрээндээ, Америк Тайваний "21-р зууны худалдааны санаачилга”-ыг анх танилцуулж байсан. Харин одоо хоёр тал энэ асуудлаарх хэлэлцээг эхлүүлэх талаар бүрэн зөвшилцөлд хүрсэн гэж мэдэгдэж, Америкийн худалдааны төлөөлөгчийн орлогч мэдэгдэлдээ онцолжээ.

Мөн, "Бид 21-р зууны илүү шударга, илүү чинээлэг, уян хатан эдийн засгийг бий болгоход чиглэсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр зорьж байна" гэж мэдэгджээ.

Харин Тайваний талаас, худалдааны дээд төлөөлөгч Жон Дэн, энэ хэлэлцээ нь Вашингтонтой урт удаан хугацаанд, хэлэлцэж ирсэн чөлөөт худалдааны гэрээнд хүргэхэд нөлөө үзүүлэх болов уу гэж найдаж байгаагаа илэрхийлснийг Ройтерс иш татсан байна.

BBC-ийн мэдээлж байгаагаар 2 талт худалдааны эхний шатны хэлэлцээгээр худалдааг нэмэгдүүлэх, дижитал худалдаа, авлигатай тэмцэх стандарт, хөдөө аж ахуйн салбарын худалдаад эрчимжүүлэх зэрэг асуудлуудыг хөндөн хэлэлцэх юм. 2020 оны байдлаар, АНУ болон Тайваний хооронд хийсэн худалдааны хэмжээ 106 тэрбум америк долларт хүрчээ.

Хоёрт талт худалдааны асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа тухай 2 талын мэдэгдэл нь, АНУ Хятадын хурцадмал байгаа харилцааг улам дордуулах вий гэсэн болгоомжлол олон улсад бий болж байна. Хятадын эсэргүүцлийг үл харгалзан АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга НэнСи Пелоси энэ сарын эхээр Тайваньд айлчилсан.

Түүний энэ айлчлалаас хагас сар хүрэхгүй хугацааны дараа конгрессын гишүүд Тайваньд айлчилсан. Бээжин, АНУ-ын хууль тогтоогчдын айлчлалыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж Тайванийэргэн тойронд олон хоног үргэлжилсэн, өргөн бүрэлдэхүүнтэй томоохон хэмжээний цэргийн сургуулилт явуулж, хэд хэдэн баллистик пуужин хөөргөж туршсан. Сургуулилт дууссан хэдий ч, Хятад улс өдөр бүр Тайваний хоолойн дээгүүр цэргийн нисэх онгоцнуудаа хөөргөсөөр байна гэж Тайпейн хэвлэлүүд мэдээлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, Тайвань хооронд хоёр талын худалдааны асуудлыг хэлэлцэнэ   
Үзсэн: 345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй