Шууд Chart

Япон улсад коронавирусний эсрэг эмийг хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байна

2022-08-19 13:32:19

Япон улсад цар тахлын шинэ давлагаа үргэлжилж, Пүрэв гарагийн байдлаар л гэхэд 255 мянган шинэ тохиолдол бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн тохиолдлын дийлэнх хувийг омикрон хувилбарын BA-4, BA-5 дэд хувилбарууд эзэлж байгаа аж. Иймд, Японы эрүүл мэндийн яам, эдгээр хувилбаруудын эсрэг өндөр үр дүн үзүүлж байгаа, эмийг хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байна.

Тодруулбал, Японы эм үйлдвэрлэгч MSD компани цар тахлын эсрэг эмийг улс орон даяар хурдан хугацаанд тараахын тулд тусгай эмийн жор байдлаар бэлтгэж түгээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Ингэснээр, өвчтөнүүд эмийн сангаас коронавирусний эсрэг шаардлагатай эмээ ямар нэг үнэ төлбөргүй, эмчийн бичиж өгсөн жорын дагуу авах боломжтой болно.

АНУ-ын Меркс эм үйлдвэрлэгч компанийн Япон дахь салбар болох MSD компани Лагеврио нэртэй эмийг үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлж байна. Лагеврио эмийн 5 өдрийн эмчилгээний үнэ 94 мянган иен буюу 700 америк долларын үнэтэй юм байна. Япон улсын засгийн газар, өнгөрсөн 12 дугаар сард "Ковид-19"-ийн хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэй өвчтөнүүдэд зориулсан анхны эмийг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг олгосон юм.

Одоогоор, Япон улсад зөвшөөрөгдсөн гурван төрлийн вирусний эсрэг эм нь Омикроны дэд хувилбар болох "BA-5"-ын эсрэг өндөр үр дүн үзүүлж байгааг эмнэлзүйн туршилтаар тогтоожээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улсад коронавирусний эсрэг эмийг хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байна  
Үзсэн: 419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй