Шууд Chart

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ажлаа хүлээн авлаа

2022-08-30 18:03:19

Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт тамгаа гардан, үүрэгт ажлаа өнөөдөр /2022.08.30/ хүлээн авлаа. Сайд Л.Халтар шинээр томилогдсон Зам, тээврийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн С.Бямбацогтод тамга гардуулан өгч, ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэв.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цар тахлын хүнд нөхцөлд дэд бүтцийн салбарыг удирдаж ажилласан сайд Л.Халтарт талархсанаа илэрхийлж, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод ажлын амжилт хүсэн, баяр хүргэв.

Тус үйл явдалд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ болон газар, хэлтсийн дарга нар, харьяа газрын удирдлагууд байлцлаа гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.


Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ажлаа хүлээн авлаа  
Үзсэн: 754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй