Шууд Chart

ОХУ Франц улсад хий нийлүүлэлтээ зогсоож байгаагаа мэдэгдэв

2022-09-02 11:46:23

ОХУ-ын төрийн өмчит Газпром компани 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Франц улсад хий нийлүүлэлтээ зогсоож байгаагаа мэдэгдсэн Учир нь, Францын байгалийн хий нийлүүлэгч Энжи компани, өнгөрсөн 7 дугаар сарын төлбөрийг төлөөгүйн улмаас нийлүүлэлтээ зогсоож байна гэж Оросын байгалийн хийн холдинг компани мэдэгдэлдээ дурджээ.

Уг мэдэгдэлд дурдсанаар 7 дугаар сард хий нийлүүлсэн төлбөрийг 8 дугаар сарын 30-ний дотор бүрэн төлж барагдуулах тухай гэрээний зүйл заалтыг зөрчсөн байна. Хэрвээ худалдан авагч тал гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд байгалийн хийг цаашид нийлүүлэхгүй байх тухай ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм.

Мөн өнгөрсөн 4 дүгээр сарын 1-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин найрсаг бус харилцаатай орнуудад экспортолсон байгалийн хийн төлбөрийг зөвхөн рублиэр авах тухай зарлиг гаргасан. Мөн энэ зарлигийн дагуу, худалдан авагч тал байгалийн  хийн төлбөрөө гэрээнд заасан хугацааны дагуу төлөөгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авах тухай зарлигт тусгажээ. Үндсэндээ Москва Европын холбооны багц хориг арга хэмжээний хариуд өнгөрсөн 6-р сараас хойш хий нийлүүлэлтээ танах болсон.

Хамгийн сүүлд л гэхэд, өнөөдрөөс эхлэн ирэх сарын 2-нийг дуустал Умардын урсгал-1 хоолойн засвар үйлчилгээтэй холбоотойгоор хий нийлүүлэлтээ зогсоож байна. Оросын байгалийн асар их нөөцийг Германаар дамжуулан Европт хүргэдэг "Умардын урсгал-1" хоолойгоор жилд дунджаар 55 тэрбум шоо метр хий нийлүүлдэг юм байна. Энэ нь, Европын эрчим хийн хэрэглээний 40 хувийг зөвхөн ОХУ хангадаг гэсэн үг. "Умардын урсгал-1" хоолойгоор дамжих хийн хэмжээ буурснаар Франц, Австри, Чех зэрэг Европын бусад улс орнууд руу нийлүүлэх хийн хэмжээнд ч нөлөөлнө.

Тухайлбал, Франц улс Умардын урсгал-1 хоолойгоор дамжуулан нийт хэрэглээнийхээ 9 хувийг хангадаг аж. Оросын энэ шийдвэрийг Францын талаас шүүмжилсэн байр сууринаас хандаж байна. Франц эрчим хүчний сайд, "Москва байгалийн хийг дайны зэвсэг болгон ашиглаж байна, иймд Парис байгалийн хийн нийлүүлэлт бүрэн зогссон нөхцөлд хамгийн муу хувилбарт бэлтгэлтэй байх ёстой" гэж онцолсон байна. Үүний зэрэгцээ, Франц улс ирэх өвлийн улиралд ашиглах байгалийн хийн нөөц 90 гаруй хувьтай байгааг мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ Франц улсад хий нийлүүлэлтээ зогсоож байгаагаа мэдэгдэв   
Үзсэн: 725 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй