
Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси пүрэв гарагт Запорожийн АЦС-д ажиллаж нөхцөл байдалтай танилцсан. Баасан гарагт тэрээр, шаардлагатай гэж үзсэн бүх зүйлээ үзэж чадсан гэж мэдэгдсэн байна. Гэхдээ станцын байгууламжийн бүрэн бүтэн байдалд ихээхэн сэтгэл зовниж байгаагаа мэдэгджээ.
Тодруулбал, Рафаэль Гросси, "Станцад учирсан гэмтэл болон аюулгүй ажиллах чадавхыг үнэлүүлэхээр зургаан шинжээчийг үлдээсэн байна. Тэдний хоёр нь станцад “байнгын байдлаар” үлдэж ажиллана" гэв. Мөн “Нөхцөл байдал туйлын ээдрээтэй, асар бэрхшээлтэй байгаа тул зохих дэмжлэг, хяналт шалгалтыг хийхийн төлөө хичээн ажиллах болно гэж НҮБ-ын Цөмийн агентлагийн тэргүүн мэдэгдлээ. Рафаэль Гросси, байгууламжийн хэвийн ажиллагааг хангах үүднээс тухайн бүсэд өөр төв байгуулахаар тогтсоныг мэдээлжээ.
Энэ зуур АЦС-ын эргэн тойрон дахь буудалцааны улмаас аваарын систем ажиллаж нэг реактор унтрах горимд шилжсэн байсныг баасан гарагт буцаан хэвийн ажиллагаанд оруулсан байна.
Харин Украины төрийн мэдлийн атомын эрчим хүчний агентлаг “Энергоатом”-ын зүгээс ОУАЭХА-ийг “шударга дүгнэлт” гаргана гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Оросын цэргүүдийн хяналт дахь асуудалтай бүсүүд рүү нэвтрэх зөвшөөрөл “Энергоатом”-ын багийнханд олгогддоггүй байсныг мөн дурджээ.
ОУАЭХА: Запорожийн станцын биет бүрэн бүтэн байдалд зовниж байна | ||
Үзсэн: 511 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.