Шууд Chart

Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн түншлэлд оролцогч орнууд чуулна

2022-09-03 16:47:34

Энэтхэг-Номхон далайн бүс дэх шинэ санаачилгын хүрээнд Япон, АНУ тэргүүтэй 14 орны сайд нар ирэх пүрэв гарагт анхны нүүр тулсан уулзалтаа хийхээр болжээ. Сайд нарын хоёр өдрийн хэлэлцээ Лос-Анжелес хотод болох юм байна.

Тодруулбал, Энэтхэг-Номхон далайн бүс дэх Хятадын нөлөө тэлж байгаа үед Вашингтон дээрх эдийн засгийн стратегийн санаачилгыг дэвшүүлсэн юм. Мөн Энэтхэг, Австрали улсуудыг эгнээндээ багтаасан энэ санаачилгад нэгдсэн орнуудын албан яриа хэлэлцээний эхлэлийг одоо болох уулзалт тавих учиртай байна.

Сайд нар худалдаа, хангамж нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал, цэвэр эрчим хүч болон татвар, авлигатай тэмцэх гэсэн дөрвөн тулгуур асуудлаар мэдэгдэл боловсруулах аж. Тэд мөн дижитал технологи ашиглалт, чухал барааны нийлүүлэлтийн сүлжээ доголдох нөхцөлд хамтран ажиллах арга замууд зэрэг өндөр стандартын худалдааны журмын талаар ярилцах бололтой.

Бас нүүрстөрөгчөөс ангид эдийн засгийн хөгжүүлэх, авлигатай тэмцэх арга хэмжээний талаар хэлэлцэх юм. Гишүүн улс бүр эдгээр хэлэлцүүлгийн алинд оролцох оо өөрөө шийдэх боломжтой юм. Тэгэхдээ хамтын ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх үүднээс тэднийг аль болох олон тулгуур асуудлын хэлэлцүүлэгт оролцохыг Япон улс уриалахаар төлөвлөж байгаа юм байна.

Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн санаачилгад нэгдсэн орнуудын сайд нар анхны уулзалтаа өнгөрөгч 7 дугаар сард цахимаар хийж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн түншлэлд оролцогч орнууд чуулна  
Үзсэн: 872 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй