Шууд Chart

Дэлхийн хамгийн өндөр бүсгүйчүүдийн нэг Элисани Да Силва

2022-09-04 09:23:18

Дэлхийн хамгийн өндөр эмэгтэйчүүдийн нэг болох бразил бүсгүй Элисани Да Силва. Тэрбээр өдгөө 27 настай. Түүнийг хүний тархин дахь өсөлт, бодисын солилцоонд нөлөөлж байдаг дааврыг боловсруулдаг гипофиз булчирхайн хорт хавдрын улмаас ийнхүү үлэмж биетэй болсон гэж эмч нар үздэг. Элисани Да Силвад байнга тулгардаг нэг бэрхшээл гэвэл амьдардаг байшингийнх тааз намхан тул байнга л бөгтийж явахаас өөр аргагүй болдог бөгөөд үргэлж толгойгоо цохидог гэнэ.

Харин түүний нөхөр болох барилгачин залуу Франчиналдо Карвальогийн өндөр нь 1,6 метр. Найз нөхөд нь түүнээс найз бүсгүйгээ яаж тэвэрдэг талаар байнга асууж шалгаадаг ч тэрбээр хайр сэтгэлд ямар ч зүйл саад болохгүй хэмээн хариулдаг байна. Мөн, “Элисани гайхалтай охин. Тэр үнэхээр өндөр ч гэлээ сайхан харагддаг. Бас их царайлаг. Надад түүний өндөр тээртэй санагддаггүй. Харин ч дэргэд нь байхдаа би амар амгаланг мэдэрдэг. Бусад хүмүүс юу гэх нь надад хамаагүй” хэмээн ярьжээ.


























Дэлхийн хамгийн өндөр бүсгүйчүүдийн нэг Элисани Да Силва  
Үзсэн: 405 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй