
ОХУ-ын Алс Дорнодын хэсэгт орших Владивосток хотноо 7 дахь удаагийн эдийн засгийн чуулган энэ сарын 5-нд нээлтээ хийлээ. Олон туйлт ертөнцөд чиглэсэн зам уриан дор зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн форумд, дэлхийн 60 гаруй улс орны төр засгийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнууд болон төлөөлөгчид оролцож байна.
Уг эдийн засгийн форум нь ОХУ-ын зүүн бүс нутгийн хөгжилд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах мөн дэлхийн улс төр, тулгамдаж буй эдийн засгийн талаар хэлэлцэж, санал солилцохын хажуугаар бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой гол зорилготой.
Чуулганы үеэр төрийн тэргүүн, ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанууд болно. Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Путин нэгдсэн чуулганыг нээнэ. Мөн Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхий сайд Никол Пашинян, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу, Мьянмар Улсын Төрийн захиргааны зөвлөлийн дарга, Түр засгийн газрын Ерөнхий сайд, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Мин Аун Хлайн нар оролцоно гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлсэн.
Үүний зэрэгцээ, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Малайзын Ерөнхий сайд Исмаил Сабри Якоб нар дүрс бичлэгээр мэндчилгээ дэвшүүлнэ гэж ОХУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн албанаас мэдээлж байна. Үүний зэрэгцээ, энэ уулзалтын хүрээнд 2 талын болон олон талт уулзалтууд болох төлөвтэй байна.
Эдийн засгийн чуулганы хүрээнд, Оросын алс дорнодын 11 бүс нутгийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг боломж гарцыг харуулсан алс дорнодын гудамж нэртэй үзэсгэлэн гарч байна. Өнөөдрийн байдлаар уг бүс нутагт, 2700 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа аж.
Үүнээс гадна 120 мянган ажлын байр шинээр бий болсон тухай Москвагийн хэвлэлүүд мэдээлж байна. 2015 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байгаа уг чуулган нь Ази, Номхон далайн бүс нутагт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой гэж зохион байгуулагчид мэдэгдэж байгаа юм.
Дорнын эдийн засгийн чуулганд дэлхийн 60 гаруй орны төлөөлөгч оролцож байна | ||
Үзсэн: 599 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.