
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллоид Остин, Японы Батлан хамгаалахын сайд Хамада Ясуказу нар энэ долоо хоногийн сүүлчээр биечлэн уулзаж, яриа хэлэлцээ хийхээр тогтжээ.
Хамада АНУ-д дөрөв хоногийн албан ёсны айлчлал хийх талаар Японы "Эн Эйч Кэй" мэдээлж байна.
Японы Батлан хамгаалахын сайд Хамада Ясуказу АНУ-д албан ёсны айлчлал хийхээр Мягмар гарагт Токиогоос хөдөлсөн байна.
Хятад улс Тайваньд шахалт үзүүлж томоохон хэмжээний цэргийн сургуулилалт зохион байгуулж байгаа энэ цаг мөчид Хамада АНУ-тай хамтын ажиллагаагаа улам бататгах сонирхолтой байгааг мөн хэвлэлийнхэн онцолжээ.
Энэ оны сүүлч гэхэд Японы Батлан хамгаалахын салбар Үндэсний аюулгүй байдлын стратеги болон бусад хоёр үндсэн баримт бичгээ шинэчлэн боловсруулж, ирэх таван жилийн хугацаанд батлан хамгаалахын чадавхиа үндсээр нь бэхжүүлэх шийдвэрт хүрч байгаагаа илэрхийлэх байх хэмээн таамаглаж байгаагаа хэвлэлийнхэн бичжээ.
Хамада хөдлөхөөсөө өмнө сэтгүүлчидтэй уулзах үеэрээ АНУ-ын Батлан хамгаалахын сайд Остинтэй биечлэн уулзаж, харилцаа тогтоох нь чухал гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
Мөн тэрбээр Япон болон АНУ хоёр улс тус тусын батлан хамгаалах стратегиа илүүтэй нийцүүлсэн хамтын ажиллагааг бататгахыг хүсч байгаагаа илэрхийлжээ.
АНУ болон Японы Батлан хамгаалахын сайд нар уулзана | ||
Үзсэн: 433 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.