
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын бүсийн хороо 72 дахь удаагийн чуулганаа хийж байна. Энэ удаагийн чуулган "Ковид-19" тархсанаас хойш анх удаа биечлэн болж байгаагаараа онцлог юм.
Уулзалтад ДЭМБ-ын гишүүн 53 орны Эрүүл мэндийн сайд оролцохоор Израилийн Тел Авивд хүрэлцэн иржээ. Энэ сарын 12-14-ний өдрүүдэд үргэлжилж байгаа уулзалтын талаар ДЭМБ-аас “Бүс нутгийн нийгмийн эрүүл мэндэд тулгамдаж буй гол асуудлууд, эрүүл мэндийн яаралтай тусламжийн нөхцөл байдал, дэд бүс нутаг болон бүс нутаг хоорондын нягт хамтын ажиллагааны боломжууд”-ын талаар хэлэлцэхийг мэдээлсэн байна.
Мөн ковид цар тахлын эсрэг цаашид авах арга хэмжээ, эмийн үнийн асуудал, дижитал эрүүл мэнд зэрэг бусад эн тэргүүний эрүүл мэндийн асуудалд авах арга хэмжээний тухай энэхүү хуралдааны үеэр хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус цаг агаар хүйтэрч байгаа энэ үед "Ковид-19"-ийн халдвар, нас баралт нэмэгдэж болзошгүй тул эрүүл мэндийн ажилтнууд болон ахмадуудыг вакцинжуулах асуудалд анхаарлаа хандуулахыг гишүүн орнуудад уриалсан байна.
Мөн дэлхий дахинд энэ долоо хоногт "Ковид-19"-ийн шинэ тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногтой харьцуулхад 12 хувиар буурсан мэдээ байгаа ч дайн байлдаантай байгаа Украины хувьд иргэдийнх нь бие, сэтгэл зүйн байдалд нөлөөлж улмаар тус улсад "Ковид-19"-ийн халдвар ихэсч байгааг ДЭМБ-ын тэргүүн онцолсон юм.
ДЭМБ-ын Европын бүсийн хороо хуралдаж байна | ||
Үзсэн: 366 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.