Шууд Chart

Танганьика нуурын усны түвшин эрс нэмэгджээ

2022-09-14 14:14:20

Дэлхийд гүнээрээ хоёрдугаарт ордог Африкийн Танганьика нуурын усны түвшин эрс ихэссэнээс ойр орчмын хот, тосгод усанд автжээ. Үүний улмаас олон хүн орон гэргүй болох аюул нүүрлээд байна. 

Энэ нуур нь Бүгд Найрамдах Конго, Танзани, Бурунди, Замби гэсэн дөрвөн улсын дунд байрладаг, гүнээрээ Байгаль нуурын дараа ордог цэнгэг устай нуур юм.

Нуурын усны түвшин ихээр нэмэгдсэний улмаас нуурын эрэгт орших Конго улсын Калеми мужийн оршин суугчид хамгийн их аюулд өртөөд байгаа юм. Нутгийн уугуул иргэдийн хэлж байгаагаар, нуурын ус ихэсч, эргээсээ хальсны улмаас барилга байшин, гэр сууцууд усанд автаад зогсохгүй тариалангийн талбай сүйдсэн нь хамгийн том бэрхшээл болж буй юм байна.

Тэд “Танганьика бидэнд байсан бүхнийг үгүй хийлээ. Цаашид хэрхэн яаж амьдрахаа, маргааш хэрхэхийг ч мэдэх аргагүй байдалд ороод байна” гэж ярьжээ.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, үргэлжлэн орсон аадар бороо, хүчтэй салхи шуурга, геологийн өөрчлөлтийн улмаас нуурын ус ингэж хальсан байна. Зөвхөн энэ жил л гэхэд нуурын түвшин 5 метрээр нэмэгджээ.

Конгын Засгийн газраас энэ нөхцөл байдлыг “хүмүүнлэгийн онц байдал” гэж нэрлээд, асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буй аж. Гэвч нуурын усыг татраах арга шийдэлд төдийлөн хүрээгүй байгааг албаны хүмүүс мэдээлжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Танганьика нуурын усны түвшин эрс нэмэгджээ  
Үзсэн: 432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй