Шууд Chart

АНУ-ын Конгресст шинээр сонгогдсон гурван гишүүн тангараг өргөжээ

2022-09-15 13:33:25

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Конгрессын гурван шинэ гишүүнийг мягмар гарагт Вашингтон хотноо хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр шинэ гишүүдийн тангараг өргөх ёслол болсон юм. Сони: Тангараг өргөсөн гишүүдийн 2 нь Ардчилсан намын гишүүн Аляскийн Мэри Пелтола, Нью-Йоркийн Пэт Райан нар байсан юм. Гурав дахь гишүүн нь Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Жо Сэмполинский юм. Тэрээр Нью-Йорк дахь Конгрессын тойргийг төлөөлөхөөр болж байгаа юм.

Mary Пелтола нь АНУ-ын түүхэнд анх удаа Аляскийн уугуул иргэдээс сонгогдсон Конгрессын эмэгтэй гишүүн юм гэдгийг хэвлэлийнхэн онцолж байна. Тэрбээр Аляскийн тойргийг төлөөлж байсан Дон Янгийн оронд ажиллахаар нөхөн сонгуулиар сонгогдсон аж.

Шинэ гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси удирдан явуулж, гишүүд улс эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалан, өөрийн бүхий л хүчин чадлыг дайчлан ажиллахаа илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Конгресст шинээр сонгогдсон гурван гишүүн тангараг өргөжээ  
Үзсэн: 413 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй