Шууд Chart

НҮБ-ын тэргүүн, ОХУ-ын ерөнхийлөгч нар утсаар ярилаа

2022-09-15 13:55:14

НҮБ-ын тэргүүн Антонио Гутерреш, ОХУ-ын тэргүүн Владимир Путин нар утсаар холбогдож цаг үеийн асуудлаар ярилцсан байна. Энэ талаар лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр, НҮБ-ын тэргүүн Гутереш мэдэгджээ.

Хоёр тал Украины дайнаас үүдэн дэлхий дахинд хүнсний хомсдол үүсээд байгаа энэ цаг үед авах арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Антонио Гутерреш, Хар тэнгисийн боомтоор Оросын холбооны улсаас бордоо экспортлох талаарх сэдвийг хөндсөн юм. Мөн Европын хамгийн том атомын цахилгаан станцын аюулгүй байдлыг хангаж ажиллахын чухлыг цохон тэмдэглэжээ.

Антонио Гутерреш хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, дэлхийн удирдагчид ирэх долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд цугларахаар бэлтгэж байгаа энэ цаг мөчид "Дэлхий дээр дайн тулаан болж, цаг уурын ноцтой байдалтай үүсэж, ядуурал, өлсгөлөнд нэрвэгдсэн байгаа нь санаа зовниосон асуудал юм" гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр, “Украины дайн дэлхийн эдийн засгийн уналтад чамгүй нөлөө үзүүлж байгаа бөгөөд бид Украины үр тариаг Хар тэнгисийн боомтуудаас тээвэрлэх, Оросын хүнс, бордоог дэлхийн зах зээлд нийлүүлэх тухай 7 дугаар сард тохиролцсон. Гэсэн хэдий ч нөхцөл байдал хүнд байна" хэмээн анхааруулсан байна.

НҮБ-ын тэргүүн, "Бордооны үнэ өндөр байгаа нь хүнсний үр тарианы тариалалтыг бууруулахад нөлөөлсөн. Тиймээс бордооны гол бүрэлдэхүүн хэсэг болох ОХУ-ын аммиакийн экспортыг нэмэгдүүлэх нь нэн чухал" гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын тэргүүн, ОХУ-ын ерөнхийлөгч нар утсаар ярилаа   
Үзсэн: 557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй