Шууд Chart

Дэлхий дахинд хүнсний хомсдол үүсээд байна

2022-09-16 15:51:43

Орос, Украины дайны улмаас дэлхий дахинд хүнсний хомсдол үүсч, ядуурлын түвшин нэмэгдэж, өлсгөлөн нүүрлээд байгааг НҮБ-ын мэдэгдэлд дурджээ.

Мэдэгдэлд одоогоор дэлхийн 45 орны 345 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюулд орсныг онцолсон байна.

Дайнаас өмнө Орос, Украин хоёр дэлхийн үр тариа, ургамлын тосны зах зээлд тэргүүлэх байр суурийг эзэлдэг нийлүүлэгч орнууд байсан. Харин дайны улмаас Украины үр тарианы экспорт, Оросын бордооны экспорт тасалдахад хүрээд байгаа юм.

Үүнээс шалтгаалан хүнсний хангамж саатаж, дэлхий дахинд хүнсний хомсдол бий болоод байгаа. Түүнчлэн дайны улмаас шатахууны үнэ, далайн болон газрын тээврийн үнэ, бордооны үнэ зэрэг нэмэгдсэн.

Үр тариа, малын тэжээлийн хомсдол бий болсноор мах болон бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ ч дагаад өссөн. Тиймээс энэ нь өрхийн төсвийнхөө ихэнхийг хүнсэндээ зарцуулдаг ядуу буурай орнуудын иргэдэд шууд нөлөөлжээ.

Үүний зэрэгцээ энэ хүнсний хямрал нь цаашид дэлхийн 70 сая хүнийг хамарч магадгүй байгааг НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн төлөөлөгч Дэвид Бисли онцолсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхий дахинд хүнсний хомсдол үүсээд байна   
Үзсэн: 1155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй