Шууд Chart

АНУ Карибын бүс нутагт дэмжлэг үзүүлнэ

2022-09-16 15:57:09

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис эрчим хүчний аюулгүй байдал, санхүүгийн хүртээмж, хүнсний аюулгүй байдлыг дэмжих зорилгоор Карибын тэнгисийн нийгэмлэгийн удирдагчдыг Вашингтон хотноо хүлээн авч уулзжээ.

Карибын бүс нутагт хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор АНУ-ын Засгийн газар эрчим хүчний техникийн тусламжийн багц боловсруулахаар болсныг Харрис Дэд ерөнхийлөгч мэдээлсэн байна.

Энэ хүрээнд оны сүүлч гэхэд Карибын холбогдох албан тушаалтнуудад зөвлөмж өгч, гүйцэтгэх түвшинд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм байна. Мөн Карибын тэнгисийн бүс дэх хувийн хэвшлийн төслүүдэд хамтрах боломжийг өргөжүүлэхийг зорьж буй аж. 

Түүнчлэн Карибын хөгжлийн банкинд АНУ-ыг гишүүнчлэлтэй болгох талаар судалж, бүс нутагт нэг банкны систем үйлчлэх боломжийг эрэлхийлэхээр төлөвлөжээ.

Мөн АНУ-аас Карибын бүс нутагт 28 сая ам.долларын тусламж үзүүлж байгааг дэд ерөнхийлөгч Камала Харрис уулзалтын үеэр зарласан байна.

Энэ нь бүс нутагт үүсээд байгаа хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэхэд чиглэжээ. Энэ хүрээндээ АНУ бордооны менежментийн сургалт зохион байгуулж, хүнс тээвэрлэлтийг дэмжих зорилготойгоор тухайн бүс нутагт таван зөвлөх ажиллуулахаар төлөвлөсөн байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Карибын бүс нутагт дэмжлэг үзүүлнэ  
Үзсэн: 466 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй