Шууд Chart

Ховд аймагт тарваган тахлын дахин нэг тохиолдол бүртгэгдлээ

2022-09-20 10:53:27

Ховд аймгийн Мөст сумын Хужирт багийн Түймэр гэдэг газраас иргэн "С" нь 2022 оны 09 сарын 12-ны өдөр хавхаар тарвага агнаж, чанаж идсэний дараа халуурах, гүйлгэх шинж тэмдэг илэрч, аймгийн эрүүл мэндийн төвд хандсан байна.

Ховд аймгийн ЗӨСТ-ийн яаралтай дуудлагын баг өвчтөнөөс сорьц авч лабораторийн шинжилгээ хийсэн бөгөөд молекул биологи, нян судлалын шинжилгээ болон эмнэлзүй, тархвар судлалаар тус өвчтөн нь тарваган тахлын булчирхайн хэлбэр, үжил хэлбэрээр хүндэрсэн болох нь батлагдлаа.

Ховд аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв хамтран халдварт өвчний голомтын шуурхай хариу арга хэмжээг аван ажиллаж байна. Иймээс иргэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж дараах зөвлөмжийг мөрдөөрэй гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.


Ховд аймагт тарваган тахлын дахин нэг тохиолдол бүртгэгдлээ  
Үзсэн: 516 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй