Шууд Chart

АНУ болон Египетийн төрийн дээд албан тушаалтнууд уулзжээ

2022-09-20 15:31:15

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Египетийн Гадаад хэргийн сайдтай  энэ долоо хоногт Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр уулзаж хэлэлцсэн байна.

Тодруулбал, энэ өдрүүдэд Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын ерөнхий Ассамблейн чуулганы үеэр дэлхийн олон удирдагчид уулзалт хэлэлцээ хийж байгаа.

Энэ хүрээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен болон Египетийн Гадаад хэргийн сайд Саме Шокри нар уулзаж хоёр талын эдийн засаг, аюулгүй байдлын олон асуудлыг хөнджээ.

АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр Египет бол улаан буудай, эрдэнэ шиш, машин механизм, нисэх онгоц, ган төмөр бүтээгдэхүүн зэрэг АНУ-ын экспортын зах зээлийн Африк дахь хамгийн том түнш юм. Харин АНУ Египетээс хувцас, байгалийн хий, газрын тос, бордоо, нэхмэл эдлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортолдог байна.

Мөн АНУ-ын Төрийн департаментын мэдэгдсэнээр, Египет нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг эрчимтэй нэмэгдүүлж, цаашид АНУ-ын компаниудад ашигтай саналуудыг ирүүлэх боломж нээгдэж байна гэж мэдээлжээ.

Энтони Блинкен, "Энэ уулзалт нь 2 улсын хамтын ажиллагаа болон бүс нутгийн аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлт зэрэг олон асуудалд чухал ач холбогдолтой юм. Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд 2 улс ийнхүү уулзалт хэлэлцээ хийсэн нь сайшаалтай хэрэг боллоо" гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ болон Египетийн төрийн дээд албан тушаалтнууд уулзжээ  
Үзсэн: 318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй