Шууд Chart

Мексикт 7,6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2022-09-20 15:37:30

Энэ сарын 19-ний өдөр Мексикийн Номхон далайн төв эрэгт 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Урьд жилүүдийн мөн өдийд тус бүс нутагт хүчтэй газар хөдлөлт болж байсан нь ийнхүү давтамжтай тохиож байгааг хэвлэлүүд онцолж байна.

Мексикийн нийслэлд газар хөдлөлтийн дохио өгч, хүчтэй чичирхийлэл болсон аж. Одоогоор тус улсын албаныхан мэдээлж байгаагаар эргийн хотод худалдааны төвийн хана нурж нэг хүн эндсэн гэсэн мэдээ байна.

Газар хөдлөлт нь Акила хотоос зүүн өмнө зүгт 37 километрийн зайд, Колима, Мичоакан мужуудын хилийн ойролцоо, 15.1 километрийн (9.4 миль) гүнд болсон байна.

Газар хөдлөлтийн голомттой ойролцоох эргийн усны түвшин 82 см хүртэл хэлбэлзэх нөхцөл үүссэнийг Үндэсний иргэний хамгаалалтын газраас мэдэгджээ. Мөн АНУ-ын Цунамигийн сэрэмжлүүлгийн төвөөс, газар хөдлөлтийн голомтоос 300 километр зайд орших далайн эрэгт цунамигийн аюултай давлагаа үүсэж болзошгүй байна гэж мэдээллээ.

Тухайн бүс нутагт 1985 болон 2017 онуудын яг өдийд мөн хүчтэй газар хөдлөлтүүд болж байсан аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мексикт 7,6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ  
Үзсэн: 552 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй