Шууд Chart

ӨНӨӨДӨР: “We Think Digital” хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа болно

2022-09-21 07:09:07

Өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 21-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Корпорэйт Конвеншн Центр

09:00 цагт: ХӨСҮТ, ЦССҮТ хамтран  зохион байгуулах “Лабораторийн шинжилгээний чанар хангалт, чанарын гадаад үнэлгээний төрлүүд, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт сургалт болно. Утас: 89647777


МУИС-ийн Төв номын сан

09:00 цагт: Төрийн өмчийн 6 их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд "Дусал цус-Дүүрэн амьдрал" цус бэлэглэх аяны ажиллагааг багш, оюутнуудын дунд зохион байгуулна.


Төрийн ордон

10:00 цагт: МСНЭ-ийн урилгаар Монгол Улсад албан айлчлал хийж буй БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны төлөөлөгчид Парламентын сэтгүүлчидтэй санал солилцох уулзалт хийнэ.


Новотел зочид буудал

10:00 цагт: Монголын цахим боловсролын түвшинг дээшлүүлэх, худал мэдээлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцэх “We Think Digital” хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа болно.  Уулзалтад ЦХХХ-ы сайд Н.Учрал, Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал Жорж Чен тэргүүтэй төлөөлөл оролцоно.


Амгалан амаржих газар

10:00 цагт: ПГУ иж бүрэн лабораторийн нээлт болно. Нээлтэд НҮБ Хүн амын сангийн удирдлага ба ЭМЯ төлөөлөл оролцоно.


Цахим хөгжил харилцаа холбооны яам

11:00 цагт: Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал, холбогдох албаныхан нотариатчидын танхимтай санамж бичиг байгуулна. Байгуулах санамж бичгийн гол зорилго нь иргэний болон жолооны үнэмлэх, бусад E-Mongolia аппликэйшнээр дамжуулан гарч буй лавлагаануудыг нотариатаар дахин баталгаажуулахгүй байхад оршиж байна. Утас: 99103830.


Шангри-Ла зочид буудал

11:00 цагт: Азийн хөгжлийн банк жил бүрийн намар шинэчлэн гаргадаг "Азийн хөгжлийн шинэчилсэн төлөв" эдийн засгийн тайлангаа танилцуулна. Энэ үеэр Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн шинэчилсэн төсөөлөл, цаашдын төлөвийг нарийвчлан танилцуулна.


Нийслэлийн 35 дугаар сургууль

11:40 цагт: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас дэлхийн жишигт нийцсэн боловсролын арга зүйг танхим болон цахим сургалт хосолсон сургалтын орчинд бүрдүүлэх ажлын хүрээнд “Санко Маркетинг Монголиа” ХХК-тай хамтран орон нутгийн төсвийн хөрөнгө оруултаар тохижуулсан ангийг хүлээлгэн өгнө. Утас: 96646863


Үндэсний мэдээллийн төв

12:00 цагт: Баянхонгор аймгийн Шинэжинст суманд тусгай зөвшөөрөл эзэмшиж буй "Эрдэнэ Монгол" ХХК-ийн удирдлагууд мэргэжлийн яамнаас хууль бусаар зөвшөөрөл авсан тухай Экологич болон нутгийн иргэдээс мэдээлэл хийнэ.


Хангарди ордон

12:00 цагт: "Улаанбаатар түншлэл-2022" олон улсын үзэсгэлэнгийн хэвлэлийн хурал болно. Утас:99037310


АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ГАДНА

12:00 цагт: Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хууль зөрчиж байгаа асуудлаар Архангай аймгийн иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ. Утас: 88052205


Мөсөн өргөө төв

12:00 цагт: "Mongolia Mining 2022" олон улсын үзэсгэлэнгийн нээлт болно.


ӨНӨӨДӨР: “We Think Digital” хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа болно   
Үзсэн: 555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй