Шууд Chart

Мексик улсад 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөв

2022-09-21 13:31:15

Мексик улсад 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Өмнө нь 1985, 2017 онд үлэмж хэмжээний гамшиг тарьсан газар хөдлөлтүүд болж байсан ойн дээр Мексик даяар Үндэсний хэмжээний газар хөдлөлтийн аюулаас сэрэмжлэх сургуулилалт явуулж дуусаад нэг цаг ч болоогүй байхад байгалийн энэ гамшиг тохиолджээ.

Мексикийн Номхон далайн эрэгт болсон энэ газар хөдлөлтийн голомт Колима, Мичоакан мужуудын зааг хилийн ойролцоо зүүн өмнө зүгийн Аквила хотоос 37 км зайд, 15 км-ийн газрын гүнд байрласан байна.

Мичоакан, Колима мужууд болон нийслэл Мехико хотод онц ноцтой сүйдэл учраагүй, Колима мужид газар хөдлөлтийн голомтод ойрхон байршил хана нурсны улмаас нэг хүн амь эрсэдсэн гэж Мексикийн Иргэний хамгаалалтын яамнаас мэдээлжээ.

Мөн газар хөдлөлтийн дараа Номхон далайн эрэг дагуух 4 мужид цунамийн сэрэмжлүүлэг зарласан, 3 метр хүртэл өндөр далайн давалгаа түрлэг орж ирж магадгүй гэж Номхон далайн цунамийн сэрэмжлүүлгийн төвөөс анхааруулсан байна.

Нийт 5 мужид сургуулиудыг мягмар гараг дуустал хаасан, сургуулийн барилга байшингуудад учирсан хохирлын зэргийг үнэлж тогтоосны дараа хичээл орохыг зарлах юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мексик улсад 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөв  
Үзсэн: 446 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй