Шууд Chart

ХБНГУ ОХУ-ын дүрвэгсдэд орогнол олгох сонирхлоо илэрхийлэв

2022-09-25 10:29:05

ОХУ-аас дүрвэж байгаа иргэд Германаас орогнол хүсэх боломжтой талаар Берлиний зүгээс мэдэгджээ. Тодруулбал, Оросын төрийг эсэргүүцэж, улмаар өөрсдийгөө аюулд оруулсан хүмүүс “улс төрийн хавчлагад өртсөн үндэслэлээр” Герман улсаас орогнол хүсэж, дүрвэгсдийн хамгаалалт авах боломжтой гэж Германы улс төрийн гол намууд үзэж байна.

Гэхдээ одоогоор Германд энэ чиглэлийн хууль эрхзүйн асуудал шийдэгдээгүй, Оросоос дүрвэх зам хаалттай байна.

Германы дотоод хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгч “Орост хавчлага, дарамтаас зугтсан эсвэл сайн дураараа дүрвэж байгаа иргэд Германд дүрвэгсдийн хамгаалалт авах хүсэлт гаргаж болно. Харин хүсэлт гаргасан хүн бүрийг нарийн шалгаж байж хүлээж авна гэдгээ мэдэгджээ.

Одоо Германы засгийн газар эрхзүйн орчныг бий болгох, Оросоос Европт хүрэх замыг хэрхэн нээх талаар Европын холбооны улсуудтай зөвшилцөхөөр хэлэлцэж байгаа юм байна. Гэвч нислэг, цагаачлалын асуудлаар Европын холбоо сүүлийн жилүүдэд нэгдмэл байж чадахгүй байгаа. Харин хүний эрхийн байгууллагын зөвлөхүүд орогнол хүсэх бололцоог лавлаж байгаа хүмүүст нэг их найдвар төрүүлэхгүй байна.

Өөрөөр хэлбэл Оросоос дүрвэлээ гэхэд Европт яаж ирэх вэ? Оростой хуурай газраар хиллэдэггүй Герман улсад ирж байж орогнол хүснэ. Гэтэл Герман нь Европын холбооны бусад орнуудын адил Оросууд зорчиход хэцүү болсон.

Украинд дайн эхэлснээс хойш Европын холбооны гишүүн 27 улс болон Оросын хооронд шууд нислэг хийхийг хориглосон. Үүнийг тооцох ёстой гэж зөвлөж байгаа юм байна. Эстони, Латви, Литва, Польш улсууд одоогоор Оросын иргэдийг нэвтрүүлэхээс татгалзаж байна. Финланд улс Европын холбоонд хүрэх хуурай замыг санал болгож байгаа ч Хельсинкийн засгийн газар Оросын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хязгаарлах талаар хэлэлцэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ ОХУ-ын дүрвэгсдэд орогнол олгох сонирхлоо илэрхийлэв   
Үзсэн: 457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй