Шууд Chart

Удирдагчдын форумд 23 орны зочин, төлөөлөгч оролцож байна

2022-09-28 15:24:19

Нэгдсэн үндэстний байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар болон БНСУ-ын Инчеон хотын захиргаа , Инчеон хотын институттай хамтран тус улсын Дотоод хэрэг, үндэсний аюулгүй байдлын яамны дэмжлэгтэйгээр “Гамшгийг даван туулах бүх арга замууд” удирдагчдын форумыг энэ сарын 28-29-ний өдрүүдэд Инчеон хотноо зохион байгуулж байна.

Тус форумд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын тусгай төлөөлөгч Мами Мизутори, Гурван талт хамтын ажиллагааны газрын нарийн бичгийн дарга нарын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Оу Боцян, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Зүүн, Зүүн хойд Азийн Глобал боловсрол, сургалтын хүрээлэнгийн газрын дарга Санжаяа Батиа болон 23 орны гамшгийн аюулгүй байдлын салбарын удирдагч, мэргэжилтнүүд оролцож байгаа юм.

Форумд оролцогчид гамшгаас хамгаалах олон улсын хамтын ажиллагаа, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэлэлцэж, улс орон бүрийн гамшгийн аюулгүй байдлын салбарын тэргүүлэгчдийн шилдэг туршлагатай танилцах бөгөөд Монгол Улсаас Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр, Захиргааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Үнэнбаатар, Урьдчилан сэргийлэх газрын хэлстийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид оролцож, туршлага солилцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Удирдагчдын форумд 23 орны зочин, төлөөлөгч оролцож байна  
Үзсэн: 211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй