Шууд Chart

Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хуралдаан боллоо

2022-09-29 12:11:20

Онцгой байдлын байгууллагын стратеги төлөвлөгөө шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан ОБЕГ-ын дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөлд өөрчлөлт орж, зөвлөлийн гишүүдийн анхдугаар хуралдаан боллоо.

Хурлаар зөвлөлийн 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцтай танилцан, Шинжлэх ухаан технологийн зөвлөл, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Гамшиг судлал, Инновац” мэргэжлийн сэтгүүлийн эрхлэн гаргах журмын төслийг хэлэлцэн баталж, цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцсон юм.

Онцгой байдлын байгууллагын үе, үеийн эрдэмтдийн төлөөллөөс бүрдсэн зөвлөл нь шинжлэх ухааны үндэслэлтэй гамшгаас хамгаалах бодлого боловсруулах, шийдвэр гаргах, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, Онцгой байдлын байгууллагын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын үйл ажиллагааг чиглүүлэх, энэ чиглэлээр гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 


Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хуралдаан боллоо  
Үзсэн: 112 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй