Шууд Chart

Зүүнбаян Төмөр зам ХХК “Gafety” программыг үйл ажиллагаандаа туршилтаар нэвтрүүллээ

2022-09-29 20:03:52

 “Зүүнбаян төмөр зам” ХХК төмөр замын салбартаа анхлан хөдөлмөрийн аюулгүй байдлын “Gafety”программыг үйл ажиллагаандаа туршилтын журмаар нэвтрүүллээ.

Энэ нь тус компанийн хэрэгжүүлж буй ISO 45001:2018 олон улсын стандартын шаардлагыг хангаж буй программ хангамж юм. Төмөр замчид өдөр тутмын үйл ажиллагаандаа “Gafety” программыг ашигласнаар аюул ослыг мэдээлэхдээ зураг, бичлэгтэй нь бүх ажилтанд нэгэн зэрэг мэдээлэл хүргэх боломж бүрдэхээс гадна бүх төрлийн сургалтад онлайнаар хамрагдаж, шалгалт өгч, хариугаа цаг алдалгүй шуурхай харах боломж бүрдэнэ. Мөн ХАБЭА-тай холбоотой зааварчилгааг “Gafety” программыг ашиглан гар утаснаасаа нийт ажилтан, албан хаагчдад өгч болохоос гадна өөрийн хүссэн загвараар үзлэгийн хуудсаа үүсгэж, цаасны зардлаа багасгах боломжтой.

Ийнхүү “Зүүнбаян төмөр зам” ХХК олон улсын нэгдсэн менежментийн тогтолцоог нутагшуулахын тулд  шинжлэх ухаан, технологийн ололт дэвшлийг ашиглан ХАБЭА-тай холбоотой бүхий л мэдээллийг цахимаар өгч, шуурхай ажиллахаар шинэ программ хангамжийг үйл ажиллагаандаа туршиж байна.


Зүүнбаян Төмөр зам ХХК “Gafety” программыг үйл ажиллагаандаа туршилтаар нэвтрүүллээ  
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй