Шууд Chart

БШУЯ: Цэцэрлэгийн 2 дугаар шатны бүртгэл, хуваарилалт хийж дууслаа

2022-10-01 11:12:23

Цэцэрлэгийн 2 дугаар шатны бүртгэл, хуваарилалт хийж дууслаа. Энэ удаа 11038 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлт ирсэн юм. Тэднээс

- 8770 хүүхдийг цэцэрлэгт хуваарилав
-1593 хүүхэд өмнө нь цэцэрлэгт бүртгэлтэй байсан
-578 хүүхэд орон нутгийн цэцэрлэгт бүртгэлтэй
-47 хүүхэд хамрагдахаас татгалзсан
-88 хүүхэд тусгай зохицуулалт шаардлагатай байна. 

578 хүүхдийн тухайд орон нутгийн цэцэрлэгээс хасалт хийлгэж, хаягийн бүртгэлээ баталгаажуулсан тохиолдолд дахин бүртгэх боломжтой. 88 хүүхэд бол багш ажилтны, тусгай хэрэгцээт, 24 цагийн цэцэрлэгт хамрагдах зэрэг хэрэгцээ шаардлагатай юм гэж БШУЯ-наас мэдээллээ. 


БШУЯ: Цэцэрлэгийн 2 дугаар шатны бүртгэл, хуваарилалт хийж дууслаа  
Үзсэн: 372 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй