Шууд Chart

Монголын боловсролын үзэсгэлэнд ОХУ-ын их, дээд сургуулиуд оролцоно

2022-10-03 10:45:24

ОХУ-ын тэргүүлэх 20 их, дээд сургуулийн төлөөлөгчид Улаанбаатар хотод болох “ОРОСЫН ҮНДЭСНИЙ БОЛОВСРОЛЫН VII ҮЗЭСГЭЛЭН-2022”-д оролцохоор ирэх гэж байна. Улаанбаатар дахь Русский Дом тус үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар ажиллаж байна. Үзэсгэлэн энэ сарын 6-9-ний өдрүүдэд болно.  

Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Валерия Кильпякова “Жилд Монголын ЕБС-ийн 600 гаруй төгсөгч хүүхдүүд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг. Эдгээр нь зөвхөн үнэ төлбөргүй суралцах эрх авсан оюутнууд юм. Мөн төлбөртэй суралцах залуусын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Энэхүү үзэсгэлэн нь залуучуудад мэргэжил сонгоход туслах, Оросын их, дээд сургуулиуд төдийгүй Оросын хотуудтай танилцах сайхан боломж болно” гэлээ.

Монгол дахь үзэсгэлэнгийн зочдод зориулан боловсролын байгууллага бүр өөр өөрийн өвөрмөц танилцуулгыг бэлтгэжээ. Тухайлбал, 10 дугаар сарын 7-нд Томскийн Политехникийн Их Сургууль (ТПУ) ахлах ангийн сурагчдын дунд хичээлийн олимпиад зохион байгуулна. Тус олимпиадын дүнгээс хамаарч тус их сургууль гурван мэргэжлээр тэтгэлгээр сургах сурагчийг сонгох юм. Үүнд, технологийн процесс, үйлдвэрлэлийн автоматжуулалт, газрын тос байгалийн хийн бизнес, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, цахилгаан инженерчлэл гэсэн мэргэжлүүд багтана. Монгол Улсын алслагдсан аймгуудад амьдарч буй сургуулийн төгсөгчдийн дунд 10 дугаар сарын сүүлчээр тус их сургуулиас онлайн олимпиад зохион байгуулахаар төлөвлөж байна.

Ирээдүйн оюутнуудад зориулсан зааварчилгааг Томскийн Политехникийн Их Сургуулийн одоогийн оюутнууд Монголын сурагчдад зориулан дараах захиаг илгээжээ. "Чи Томск руу явах уу? Та TПИС-д суралцах уу? Та юу авч явах талаар бодож байна уу? Тэгвэл Монголоос ОХУ-д аль хэдийнэ суралцаж буй оюутнууд чемодандаа дараах зүйлсийг хийхийг зөвлөж байна:

1. Сүлжмэл малгай ороолт, бээлий;

2. Өвлийн гутал;

3. Хэд хэдэн дулаан цамц;

4. Дулаан куртка;

5. Зөөврийн компьютер;

6. Халуун сав;

7. Амтлагч (хэрэв та халуун ногоотой хоолонд дуртай бол);

8. Сайхан настроение!

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос аваарай https://youtu.be/cYAyfRnkkQ8)".

“ОРОСЫН ҮНДЭСНИЙ БОЛОВСРОЛЫН VII ҮЗЭСГЭЛЭН-2022”-д оролцогч их сургуулиудын жагсаалт:

-Санкт-Петербургийн улсын цахилгаан техникийн их сургууль "ЛЭТИ" В.И. Ульяновын нэрэмжит (Ленин)

-Уралын эдийн засгийн их сургууль (Екатеринбург хот)

-ФГБОУ ВО "Байгальскийн улсын их сургууль" (Улаан-Үд хот)

-ОХУ-ын Улс түмний найрамдлын их сургууль (Москва)

-Г.В.Плехановын нэрэмжит Холбооны улсын төсвийн дээд боловсролын сургалтын байгууллага "Оросын эдийн засгийн их сургууль”  (Москва)

-Эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургууль / ИрНИИТУ (Эрхүү)

-Новосибирскийн Анагаах ухааны их сургууль (Новосибирск)

-Томскийн улсын үндэсний судалгааны их сургууль (Томск)

-Үндэсний судалгааны их сургууль "Москвагийн цахим технологийн институт" (Москва)

-ФГБОУ ВО "Владивостокийн Улсын Их Сургууль" (Владивосток)

-ФГБОУ ВО А.А. Ежевскийн нэрэмжит “Эрхүүгийн Улсын Хөдөө аж ахуйн сургууль” (Эрхүү)

-Тюмень улсын их сургууль (Тюмень)

-Өмнөд Холбооны Их Сургууль (Ростов-на-Дону)

-Оросын анхны ерөнхийлөгч Б.Н. Ельциний нэрэмжит Уралын холбооны их сургууль (Екатеринбург)

-Казанскийн  Холбооны их сургууль (Казань)

-"Санкт-Петербургийн Улсын Их Сургууль" (Санкт-Петербург)

-Томскийн политехникийн үндэсний судалгааны их сургууль (Томск)

-В.Р.Филипповын нэрэмжит “Буриад улсын хөдөө аж ахуйн академи  (Улан-Үд)

-"Буриад улсын Барилга, үйлдвэрлэлийн технологийн коллеж" (Улан-Үд)

-"Д.Банзаровын нэрэмжит Буриад улсын их сургууль" (Улан-Үд).

Эх сурвалж: БШУЯ


Монголын боловсролын үзэсгэлэнд ОХУ-ын их, дээд сургуулиуд оролцоно   
Үзсэн: 132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй