
ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөр нь байгаль орчинд үзүүлэх хүний хүчин зүйлийн олон талт нөлөөг судлах, байгалийн нөөц, баялгийг шинжлэх ухаан, судалгааны үндсэн дээр урт хугацаанд хадгалан хамгаалах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас:
-Говийн их дархан цаазат газрыг 1990 онд,
-Богд-Хан уулын дархан цаазат газрыг 1996 онд,
-Увс нуурын ай сав газрыг 1997 онд,
-Хустайн байгалийн цогцолборт газрыг 2002 онд,
-Дорнод Монголын дархан цаазат газрыг 2005 онд,
-Монгол Дагуурын дархан цаазат газрыг 2007 онд,
-Тосон-Хулстайн байгалийн нөөц газрыг 2020 онд,
-Увс нуурын хотгорыг 2021 онд хил дамнасан шим мандлын нөөц газрын ангиллаар,
-Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг 2022 онд (нийт 8 газрыг) тус тус ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлээд байна.
-Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэнээр хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах, нутгийн иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн аливаа хүчин чармайлтыг ЮНЕСКО-оос дэмжин урамшуулах, шаардлагатай удирдамж чиглэлээр хангах, санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг хайхад тус дөхөмтэй. Мөн бүс нутаг болон дэд бүс нутгийн сүлжээдэд элсэн орж, сүлжээний зүгээс зохион байгуулж буй арга хэмжээ, хурал, сургалтуудад хамрагдах замаар бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа идэвхжиж, тус газрын боловсон хүчний чадавх нэмэгдэх ач холбогдолтой юм.
Эх сурвалж: БОАЖЯ
ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд Монгол Улсаас нийт найман газар бүртгүүлээд байна | ||
Үзсэн: 395 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.