Шууд Chart

Дэлхийн эмэгтэйчүүд Ираны тэмцэгчдийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ

2022-10-06 12:34:38

Ираны эмэгтэйчүүдийн эрхийн асуудал олон улсын хэвлэлийн анхаарлын төвд байна. Цагдаад саатуулагдаад байхдаа амиа алдсан эмэгтэйн хэргээс үүдэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахаар олон мянган иранчуудаас гадна олон улсын эмэгтэйчүүд ч эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдээд багаа билээ.

Тодруулбал, Иранд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах жагсаал цуглаан хүчтэй өрнөж нас насны жагсагчид дуу хоолойгоо нэгтгэж байгаа энэ цаг мөчид олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бүлгүүд ч тэднийг дэмжин дуугарч байгаа. Үүний нэг жишээ бол Францын алдартай эмэгтэйчүүд үсээ тайран эрх чөлөө хэмээн хэлж байгаа дүрс бичлэгээ олон нийтэд хуваалцаж, давлагаалжээ.

Оскарын шагналт жүжигчин Марион Готиллард, Жулиэтт Бинош нар болон бусад урлагийн одууд энэ хөдөлгөөнд нэгдэж дүрс бичлэгээ илгээжээ. Бинош өөрийн гараар үсээ хайчлаад Эрх чөлөөний төлөө гэж хэлж байгаа бичлэгээ “эрх чөлөөний төлөөх үс” гэсэн англи үгнүүдийн өмнө хаштаг ашиглан бичиж тус хөдөлгөөнд нэгджээ. Түс хөдөлгөөнд цаашлаад олон улсын эмэгтэйчүүд хүчтэй нэгдэх төлөвтэй байгааг хэвлэлийнхэн онцолсон байна.

Ийнхүү олон улсыг ч хамраад байгаа эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэл нь 22 настай Иран эмэгтэйг толгойн алчуураа зүй бус зүүсэн гэх шалтгаанаар цагдаагийн газарт саатуулагдаад байхдаа амиа алдсан хэргээс үүдсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн эмэгтэйчүүд Ираны тэмцэгчдийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ   
Үзсэн: 402 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй