Шууд Chart

Цаг уурын өөрчлөлтийн улмаас ган гачиг болох магадлал 20 дахин нэмэгджээ

2022-10-06 12:46:09

Өнгөрсөн зун Европын ихэнх нутаг, АНУ, Хятад зэрэг олон улсыг хамарсан хэт хуурайшилт, ган гачгийн гамшиг тохиосон. Энэ  нь хүний хүчин зүйлээс үүссэн цаг уурын өөрчлөлтөөс улбаатай гэдгийг Дэлхийн цаг уурын байгууллагын судалгаанд дурджээ.

Тодруулбал, дэлхийн цаг уурын шинжээчдийн баг 400 жилд нэг удаа тохиодог байсан энэ төрлийн ган гачиг энэ жил дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт болж байгаа нь  цаг уурын эрс өөрчлөлттэй хэрхэн холбоотойг судлан гаргажээ. Сүүлийн үед ийм төрлийн ган гачиг 20 жилд нэг удаа болж давтамж нь ойртсоноор барахгүй жил бүр болж хэт олон давтагдах хандлагатай байгааг эрдэмтдийн баг онцолсон байна.

Колумбын их сургуулийн цаг уур судлаач, судалгааны хамтран зохион байгуулагч Маартен ван Аалст хэлэхдээ, өргөн тархсан ган гачиг зэрэг экологийн гамшиг нь "уур амьсгалын өөрчлөлтийн ул мөр" мөн гэжээ.

Эрдэмтэд халуун орны бүс нутгаас бусад бүс нутгийн цаг агаарын мэдээлэл, компьютерын загварчлал, хөрсний чийгшилд дүн шинжилгээ хийсний эцэст хүний хүчин зүйлээс үүссэн цаг уурын өөрчлөлтийн улмаас ийнхүү өргөн газар нутгийг хамарсан ган болох нь хэт ойр ойрхон давтагдах болсныг онцолсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цаг уурын өөрчлөлтийн улмаас ган гачиг болох магадлал 20 дахин нэмэгджээ   
Үзсэн: 883 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй