Шууд Chart

АНУ, БНСУ болон Япон улс БНАСАУ-ын эсрэг тогтоон барих хүчээ зузаатгана

2022-10-06 14:01:33

АНУ болон Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд нар цөмийн зэвсэг тээгч баллистик пуужин харвах байдлаар сүрдүүлж байгаа Умард Солонгосын эсрэг тогтоон барих хүчээ зузаатгахаар тохирлоо.

Үүний хүрээнд Америк, Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин өчигдөр хоёр талаас дөрөв дөрвөн сөнөөгч онгоц оролцуулсан сургуулилт хийж, өнөөдөр Зүүн тэнгис рүү пуужин харвасан байна. Мөн Япон Улс  аюулгүй байдлаа зузаатгахаар холбоотон АНУ-тай хэлэлцсэн байна.

Тодруулбал, Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд Ли Жонг Суп, АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар өчигдөр орой утсаар ярьж, аюулгүй байдлын хамгаалалтаа илүү зузаатгахаар хэлэлцжээ.

Холбоотон орнуудын батлан хамгаалах яамд Умард баллистик пуужинг харвасны хариуд цохилт өгөх чадалтайгаа харуулах үүднээс өчигдөр сөнөөгч онгоцоор бөмбөгдөх сургууль хийж, гарагт газар газар ангиллынх тактикийн пуужинг Зүүн тэнгис рүү харважээ.

Мөн "Умард Солонгос холын зайн буюу тив алгасагч баллистик пуужин хөөргөх, цөмийн зэвсгийн 7 дахь удаагийн туршилт хийхээр төлөвлөж байна" гэж Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.

Өмнө нь Сөүл, Вашингтоны аль аль нь энэ мэдээллийг өгч байсан. Цаашид умардын өдөөн хатгалга даамжирч болзошгүй гэж холбоотнууд үзэж, тогтоон барих хүчээ зузаатган, бэлэн байдалд байхад анхаарч байна. Мөн өчигдөр Японы ерөнхий сайд АНУ-ын ерөнхийлөгчтэй утсаар ярьж, тогтоон барих хүчээ зузаатгахаар тохирсон байна.

Япон улс аюулгүй байдлаа хангах, Умардын өдөөн хатгалгад хариу арга хэмжээ авахад бэлтгэлтэй байх үүднээс Америк болон бусад улс орнуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, БНСУ болон Япон улс БНАСАУ-ын эсрэг тогтоон барих хүчээ зузаатгана   
Үзсэн: 391 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй