Шууд Chart

Долоогийн бүлгийн удирдагчид Украины асуудлаар нэгдмэл байгаагаа нотлов

2022-10-12 14:38:02

Долоогийн бүлгийн удирдагчид Оросын Украинд өгч байгаа пуужингийн дайралтуудын асуудлаар тэд өчигдөр цахимаар шуурхай хуралдсан байна. 

Тэд Украиныг шаардлагатай бүхий л цаг хугацааны туршид дэмжих болно гэдэг дээр нэгдмэл байр суурьтай байгаагаа батлан илэрхийлжээ.

Мөн Оросын талаас цөмийн зэвсэг хэрэглэх нөхцөлд асар хүнд урхаг үр дагавартай тулгарах болно гэдгийг анхааруулсан хамтарсан мэдэгдлийг Долоогийн бүлгийн удирдагчид баталсан байна.

Тодруулбал, Украин улсын ардчилсан, цэцэглэл хөгжил бүхий ирээдүйг бататгахын төлөө дэмжлэг туслалцаагаар хангах болно гэдэг дээр G7 энэ үеэр санал нэгдсэнийг NHK онцолжээ.

Тус хуралдаанд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мөн оролцож, улс оронд нь нөхцөл байдал ямархуу байгаа тухайд цаг үеийн мэдээлэл хийсний дээр, Оросын дайралтуудыг няцаах  агаарын хамгаалалтын илүү хүч нөөцөөр хангаж өгөхийг Өрнөдөөс хүссэн аж.

Мөн Беларустай залгаа хил дээр нь олон улсын ажиглагчдын бүлэг байршуулах санаачилгыг нь дэмжихийг уриалжээ. Хуралдаан дээр Японы ерөнхий сайд Кишида Фумио хэлэхдээ, энгийн иргэд болоод иргэний байгууламжууд руу цохилт өгч байгаа Оросын үйлдлийг хэрхэвч зөвтгөх аргагүй, эрс шийдвэртэй зэмлэн буруутгах учиртай гэж мэдэгджээ. Үүнээс гадна Кишида, Украины зарим хэсэгт Оросын явуулсан бүх нийтийн санал хураалт гэгчийг, мөн тухайн бүс нутгуудыг Москва өөртөө хууль бусаар нэгтгэсэн явдлын аль алиныг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ.

"Цөмийн зэвсэг хэрэглэх нь бүү хэл, түүнийг хэрэглэхээр сүрдүүлэх явдал ч байж болзошгүй" гэдгийг Японы Ерөнхий сайд Долоогийн бүлгийн цахим хуралдаан дээр цохон хэлжээ. Мөн тэрээр Оросын эсрэг Япон улсын талаас авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээний талаар хурлын бусад оролцогчдод мэдээлэл хийсэн байна.

Кишида, үүнээс гадна Умард Солонгосын удаа дараагийн баллистик пуужингийн туршилтын хариуд нэгдмэл хариу арга арга хэмжээ авахын чухлыг онцолж, цөмийн зэвсэг хураах үйл явцад дайчлах эрч далайцаар нэмэгдүүлэхийг бусад их гүрний удирдагчдад хандан уриалжээ.

Энэчлэн Япон улс долоогийн бүлгийн гишүүн орнуудтай дүрэм журамд суурилсан олон улсын дэг ёсыг сахин хамгаалахын төлөө ойр нягт хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Долоогийн бүлгийн удирдагчид Украины асуудлаар нэгдмэл байгаагаа нотлов   
Үзсэн: 377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй