
Малайзын 97 настай экс ерөнхий сайд Махатхир Мохаммад удахгүй болох бүх нийтийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөхөө зарлалаа. Сөрөг хүчний эвслийн нэр дэвшигчийн хувиар сонгуулийн умард тойрогт суудлаа хамгаалж авч үлдэхийн төлөө өрсөлдөх болно гэдгээ тэрбээр өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үедээ мэдэгдсэн байна.
Тодруулбал, Малайзын Ерөнхий сайд Исмаил Сабри Яакоб даваа гарагт парламентыг татан буулгаснаар ирэх 11 дүгээр сард ээлжит бус сонгууль явуулахаар болоод байгаа юм.
Махатхир Мохаммадын хувьд тэрбээр 1981 оноос хойш 22 жилийн туршид улсынхаа Ерөнхий сайдаар ажиллаж, улс орныхоо эдийн засгийн хөгжлийг гардан удирдсан хүн юм. Тэрээр мөн тэтгэвэрт суусан хойноо улстөрд эргэн ирж, 2018 онд дахин Ерөнхий сайд болсон боловч хоёр жилийн дараа огцорсон. Энэ оны нэгдүгээр сард тэрээр зүрхэндээ хагалгаа хийлгэж, эрүүл мэндийн асуудал нь нэлээд санаа зовоож байсан боловч одоо тэнхэрч бие нь сайн байгаа ажээ.
Гэхдээ шинжээч тоймчдын үзэж байгаагаар, эрх баригч Нэгдсэн Малайзын үндэсний Байгууллага давуу байдалтай байгаа юм байна. Шинжээчдийн тухайд, эрх баригч нарын авлигад буруутгадаг Махатхирын эвсэл сонгогчдын дэмжлэгийг олж авахын төлөө нэлээд хүчин чармайлт гаргах бол уу гэж үзэж байгаа юм. Ямартай ч тэрээр ирэх сонгуульд өрсөлдсөнөөр улсынхаа улстөрийн сонгуулийн түүхэнд хамгийн өндөр настай нэр дэвшигч болох нь нэгэнт тодорхой болоод байгаа аж.
Малайзын ерөнхий сайд асан Махатхир Мохаммад 97 насандаа сонгуульд өрсөлдөнө | ||
Үзсэн: 499 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.