Шууд Chart

АНУ Оюутны сургалтын төлбөрийн зээлийг тэглэх өргөдлийн авч эхэллээ

2022-10-18 15:33:31

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден оюутны сургалтын төлбөрийн зээлийг тэглэх өргөдлийг албан ёсоор авч эхэлж байгаагаа мэдэгдлээ. Байдены засгийн хувьд энэ шийдвэр нь сонгуулийн үеэр ард иргэддээ өгч байсан амлалтынх нь нэг төдийгүй олон нийтийн хувьд ч нэлээн хүлээлт үүсгээд байсан шийдвэр болж байна. Нөгөө талдаа цагаан ордны 11-р сард болох завсрын сонгууль болохоос хэдхэн 7 хоногийн өмнө энэ шийдвэрийг зарлаж байна.

АНУ-ын боловсролын сайдын мэдээлж байгаагаар өнгөрсөн Баасан гарагт сургалтын төлбөрийн зээлийг тэглэх тухай өргөдлийг цахимаар өгч болох мэдээллийн туршилтын сайт ажиллаж эхэлсэн. Уг туршилтын цахим хаяг нээгдсэн даруйд Америкийн 8 сая зээлдэгч зээлээ тэглэх тухай өргөдлөө гаргажээ. Оюутны сургалтын зээл нь орон сууцны зээлийн дараа 2-рт ордог бөгөөд тухайн айл өрх сургалтын төлбөрөө төлөхөд дунджаар 20 жил зарцуулдаг юм байна. Вашингтон оюутны сургалтын төлбөрийн зээлийн тогтолцоонд нэмэлт өөрчлөлт оруулснаар зээл төлсөн хугацаа болон зээлийн хэмжээнээс хамаарч тэглэх төлөх жилийг багасгах гэр бүлийн орлого гишүүдийн тооноос хамаарч сар бүрийн төлөлтийг шинэчилж бууруулах зэрэг боломжууд бүрдэх юм байна. Тухайлбал, гэр бүлийн жилийн нийт орлого нь 125 мянган америк доллароос бага байх нөхцөлд оюутны сургалтын төлбөрөөс 10 мянган америк долларын өрийг тэглэхээр хууль тогтоогчид хэлэлцэж байна. Энэ хүрээнд 40 мянган зээлдэгчийн өрийг тэглэхээс гадна 3,6 сая зээлдэгч төлбөрөө барагдуулахад 2-3 жил ойртоно гэсэн үг юм. АНУ-д Ковид-19 цар тахал дэгдэж эдийн засагт ихээхэн нөлөөлснөөр 2020 оны 3-р сараас хойш холбооны ихэнх оюутнууд зээлийн төлбөр төлөх шаардлагагүй болсон. АНУ-ын засаг захиргаа оюутны зээлийн эргэн төлөлтийн хугацааг 4 удаа хойшлуулжээ. Цагаан ордон цар тахал болон инфляц өссөн зэрэг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан зээлийн эргэн төлөлтийг энэ оныг дуустал түр хугацаанд хойшлуулаад байгаа юм.

Өнөөдрийн байдлаар, Америкийн 44 сая иргэн 1,7 их наяд америк долларын сургалтын төлбөрийн өртэй байна. Америкийн СиЭнБиСи-ээс хийсэн сургалтын төлбөртэй холбоотой санал асуулгыг 5000 гаруй иргэний дунд явуулжээ. Тус санал асуулгын үр дүнд судалгаанд хамрагдсан иргэдийн 59% нь оюутны төлбөрийн зээлийн өршөөлийн шийдвэрээс шалтгаалан сүүлийн 40 жилийн дээд түвшинд хүрсэн инфляц улам хөөрөгдөж магадгүй гэж санаа зовниж байгаа юм байна. Харин 32 хувь нь бүх оюутны зээлийг тэглэхийг дэмжиж байгаа бол 34 хувь нь зөвхөн "хэрэгцээтэй" хүмүүсийг зээлийн төлөлтөөс чөлөөлөхийг хүсэж байгаа юм. Харин үлдсэн 30 хувь нь хэнд ч зээлийн өршөөл үзүүлэх ёсгүй гэж хариулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Оюутны сургалтын төлбөрийн зээлийг тэглэх өргөдлийн авч эхэллээ   
Үзсэн: 528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй