
Өнгөрөгч 7 хоногийн туршид Украины эрчим хүч, дулааны станцуудын бараг гуравны нэг нь Оросын дайралтад өртөж сүйдсэн тухай Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мягмар гарагт мэдэгдлээ. Киев дэх цахилгааны станцад цохилт өгөх үеэр гурван хүний амь эрсэдсэн бол, өөр бусад олон хотод Оросын пуужингийн довтолгооны улмаас гэрэл цахилгаан, усан хангамж тасарчээ.
Аравдугаар сарын 10-наас хойш Украины цахилгааны станцуудын 30 хувь нь сүйдсний улмаас улс даяар цахилгаан эрчим хүчний саатал тохиолдож байна” гэж Зеленский “Твиттер”-т бичжээ. Мөн тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтай хэлэлцээ хийх боломжийг дахин үгүйсгэсэн байна. Украины эрчим хүчний дэд бүтцийг онилон пуужин, нисгэгч онгоцуудаар цохилт өгч байгаагаа ОХУ хүлээн зөвшөөрч байгаа юм. Ерөнхийлөгч Владимир Путин үүнийг, Крымийн гүүрэн дээр дэлбэлэлт зохион байгуулсны хууль ёсны хариу үйлдэл гэж нэрлэжээ. Киев болон Өрнөдийн зүгээс иргэний дэд бүтцэд санаатай халдлага үйлдэж байгаа нь цэргийн гэмт хэрэг гэж мэдэгдэж байгаа юм байна. Мөн Украинчуудын өвлийн улирлын босгон дээр дулаан цахилгаангүй болгож байгаа эдгээр дайралт, ялагдал хүлээж байгаа дайныг шатлан өргөжүүлэх гэсэн Путины эцсийн тактик гэж тайлбарлаж байгааг хэвлэлүүд мэдээлж байна. "Нөхцөл байдал улс даяар асар хүнд байна. Тэр аяараа ус дулаан цахилгааны хангамжийг сэргээхэд бэлдэх хэрэгтэй болж байна” гэж Украины ерөнхийлөгчийн ажлын албаны орлогч дарга Кирилл Тимошенко орон нутгийн телевизэд ярьжээ. Ройтерсийн мэдээлж байгаагаар, мягмар гарагийн өглөөгүүр Николаев хотод гурван ч дэлбэрэлт болсон байна.
Украины эрчим хүчний 30 гаруй хувь нь агаарын цохилтод өртжээ | ||
Үзсэн: 447 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.