Шууд Chart

Өлсөж, ядарч байгаа хүүхэд андашгүй байдаг

2022-10-20 10:11:09

Өлсөж, ядарч байгаа хүүхэд андашгүй байдаг. Аав, ээж болон хүүхдээс өөрөөс нь асуухаар бүр орой унтдаг, гэрийхнийгээ унтахаар унтдаг, үүрээр унтдаг, гар утас их тоглоод шөнө унтсан, өглөөний цайгаа уугаагүй гэх мэтээр ярьдаг. 

Ингээд аав, ээжээс нь нарийн асуухаар хүүхдийн гэртээ мөрддөг өдрийн дэглэм гэж барагтай бол байдаггүй. Иймээс хүүхдийн мэдрэлийн систем ядаргаанд ордог. Ер нь хэн ч байлаа сайн амарч, хангалттай сайн унтсаны дараа ядаргаа тайлагддаг.

Энэ нь даамжрах юм бол хэт ядаргаа үүсч улмаар эмгэг үүснэ.

Хүүхэд зурагт маш чангаар олон цаг үзэх, хэтэрхий их чимээнд гэрийн даалгавар хийх, шөнө орой унтах, утас хэт үзэх, сэтгэл санаа тавгүй байх, хоол сайн идэхгүй шим тэжээлийн дутагдалд орох гэх мэт маш олон шалтгаанаар ядаргаанд ордог.

Хүүхэд ядарч байгаа шинж тэмдэг нь:

-Нойр муудах

-Зүүдлэх

-Цочромтгой болох

-Нүдээ цавчих

-Хамраа гудчих

-Хүзүү, толгойгоо хөдөлгөх

-Мөрөө хавчигнуулах зэрэг юм. 

Тэгэхээр хүүхдээ хангалттай сайн амрааж, унтуулж, хооллохгүй бол хүүхэд хэрхэн эрүүл өсөж, амжилттай амьдрах билээ.

Сайн сурахын тулд хичээл давтахдаа биш өдөр тутмын амьдралын эрүүл зөв дадал хэвшил тогтмол байж гэмээнэ хүүхэд амжилт үзүүлэх юм.

Олон дүүтэй айлын том хүүхэд, дэлгэц, утасны хамааралтай хүүхэд, аав, ээжийн анхаарал халамж муу хүүхэд ядаргаанд их орсон байдаг нь элбэг. 

Хүүхдээ анхаарч сайхан хоол хийж, хамтдаа идэж, түүнд цаг гаргаж, магадгүй дадал хэвшүүлэхэд нь өөрөө оролцох зэргээр түүнийг дэмжээрэй. 

Сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнэ


Өлсөж, ядарч байгаа хүүхэд андашгүй байдаг   
Үзсэн: 962 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ариунгэрэл [127.0.0.xxx] 2023-12-03 22:38
маш их таалагдсан баярлалаа

Бидэнтэй нэгдээрэй