Шууд Chart

БНСУ болон АНУ-ын зэвсэгт хүчин хамтран гол гатлах сургуулилалт хийжээ

2022-10-21 12:12:15

Умард Солонгостой харилцаа нь хурцдаж байгаатай холбогдуулан Өмнөд Солонгос болон АНУ-ын зэвсэгт хүчин хамтран гол гатлах сургуулилалт хийжээ.

Энэ нь Умард Солонгосын сүүлийн үед хийж байгаа пуужингийн туршилтуудын хариу болгон холбоотон улсуудын хийж байгаа өргөн хэмжээний хамтарсан сургуулилалт юм. Сургуулилалтад холбоотон хоёр орны армиас 1000 цэрэг, байлдааны үндсэн танк, "Кэй Эй-16" бөмбөгдөгч онгоц, Апачи, Кобра зэрэг довтолгооны нисдэг тэрэг бүхий 50 гаруй цэргийн техник хэрэгсэл оролцуулсан байна.

Энэхүү сургуулилалтын зорилго нь Америк, Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний чадавхыг баталгаажуулах, өргөн бүрэлдэхүүнтэйгээр гол гатлах ажиллагааг туршихад чиглэжээ.

Үндэсний батлан хамгаалах сургуулилалтын хүрээнд хийгдсэн гол гатлах ажиллагаанд хөдөлгөөнт цэргийн ангиуд хамрагдаад зогсохгүй их буу, агаарын довтолгооны зэвсэг техник, хими, биологи, цацрагийн болон батлан хамгаалах дрон зэргийг оролцуулсан байна.

Өмнөд Солонгос болон Америкийн зэвсэгт хүчний инженерийн баг хөвөгч 40 гаруй тавцангаар хэдхэн цагийн дотор гүүр барьж, уг гүүрээр цэргийн зэвсэг техникээрээ гол гатлах сургуулилалт хийжээ. Өөрөөр хэлбэл,  голын гүүр дайны нөхцөлд сүйдсэн үед ийм түр гарц хоёр орны армийнханд гол дэд бүтцийг ашиглахгүйгээр гол гатлах боломжийг олгох юм.

Умард Солонгос өнгөрсөн еслүгээр сарын сүүлчээс хойш баллистик болон энгийн пуужин олон удаа туршсаны дараа холбоотон Америк, Өмнөд Солонгосын арми энэхүү сургуулилалтыг хийжээ.

Умард болон Өмнөд Солонгосын хил олон гол мөрнөөр хиллэдэг юм байна. Дээрх сургуулилалт цэвэр батлан хамгаалах зорилготой гэж хоёр талын цэргийнхэн мэдэгджээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ болон АНУ-ын зэвсэгт хүчин хамтран гол гатлах сургуулилалт хийжээ   
Үзсэн: 658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй