Шууд Chart

Унгар улсад боловсролын шинэчлэлд уриалсан жагсаал болов

2022-10-24 15:52:34

Унгарын сөрөг хүчний дэмжигчид, улсынхаа нийслэл Будапешт хотод Ням гарагт жагсаал зохион байгууллаа. Тухайлбал, олон мянган багш оюутнууд Унгарын баруун жигүүрийн засгийн газрыг эсэргүүцэн боловсролын шинэчлэл хийхийг уриалжээ.

Унгарын засгийн газар хэдэн сарын турш багш, оюутнуудын эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм байна. Жагсаалд оролцогчид багш нарын цалин, оюутнуудад тавигдах хичээлийн шаардлага, сургуулийн нөхцөл байдал,  хичээл төлөвлөх эрх чөлөө зэрэг асуудлуудыг хөндөн санал бодлоо илэрхийлжээ. Тодруулбал, тус улсын сургалтын хөтөлбөр, сурах бичиг, боловсролын системд холбогдолтой шийдвэрүүд нь Унгарын үндсэрхэг үзэлтэй засгийн газраас 2012 онд байгуулагдсан төв байгууллагаар хянагддаг тогтолцоотой юм байна. 1956 оны Зөвлөлтийн эсрэг бослогын 66 жилийн ойг тэмдэглэж байх үеэр Унгарын нийслэл хотод ийнхүү томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөжээ.

Унгар улсад манай улсын 100-200 оюутан жил бүр тус улсын засгийн газрын тэтгэлэгээр бакалавр, магистр, докторын сургалтуудад хамрагдан суралцаж байна. Манай улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэхэд 2 улс хамтран ажиллаад 7 жилийн хугацаа болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Унгар улсад боловсролын шинэчлэлд уриалсан жагсаал болов  
Үзсэн: 636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй