
Ням гарагт ОХУ-ын байлдааны онгоц орон сууцны байшин дээр унасны дараа аврагчид хог хаягдлыг цэвэрлэхээр ажиллаж байна гэж бүс нутгийн эрх баригчид мэдэгдлээ.
Эрхүү хотын захирагч Игорь Кобзев онгоц тус хотын хоёр давхар байшин дээр унасан гэж мэдэгдсэн байна. ОХУ-ын Онцгой байдлын яамны орон нутгийн салбараас мэдээлснээр Су-30 сөнөөгч онгоц сургуулилтын нислэг хийж байхдаа осолдож, хоёр давхар модон байшин дээр унаж, гал гарсан юм байна. Энэ үеэр 2 нисгэгч амь эрсэдсэн гэдгийг Воа ньюс мэдээлж байна.
ОХУ-ын өөр нэг байлдааны онгоц Азовын тэнгисийн Йейск боомт дахь орон сууцны байшингийн ойролцоо осолдож, томоохон хэмжээний дэлбэрэлт болж гал гарсны улмаас 15 хүн амиа алдаж, 19 хүн шархадсан хэрэг явдлаас долоо хоног хүрэхгүй хугацаанд дээрх Сибирийн осол гарсан байна.
ОХУ-д байлдааны онгоц орон сууцны барилга дээр унажээ | ||
Үзсэн: 574 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.