Шууд Chart

Малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 5 жилээр наашлуулсан хуулийн зохицуулалт хэрэгжиж байна

2022-10-26 10:28:35

Малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 5 жилээр наашлуулсан хуулийн зохицуулалт хэрэгжиж байна.
 
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасан болзлыг хангасан 55 нас хүрсэн эрэгтэй малчин, 50 нас хүрсэн эмэгтэй малчин тус тус өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
 
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжсэнээр 2020 оноос эхлэн малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 5 жилээр наашлуулсан зохицуулалтын дагуу 2022 оны 9 дүгээр сарын байдлаар нийтдээ 26.0 мянган малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгож, тэдний тэтгэвэрт 92.1 тэрбум.төгрөг зарцуулж дундаж тэтгэврийн хэмжээ 504.1 мянган төгрөг байна.
 
 
Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 5 жилээр наашлуулсан хуулийн зохицуулалт хэрэгжиж байна  
Үзсэн: 2816 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-01-11 19:02
Би1988 оноос нэгдэл байхад малчанаар 1992 он хүртэл ажилаад нэгдэл тарсан 92 оноос хойш хувиараа мал малаж бна одоо би 57 настай тэтэгвэрт гарнагэхээр 90 оноос 2000 оны А данс гээд бна тэрүеийн А данс олдохгүй юм одоо хаана хандах вэ хэлж өгч тус болооч

Бидэнтэй нэгдээрэй