
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо орж сэрүүснэ.
2014 оны 7 дугаар сарын 02-ны 08-20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар 21-26 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 27-32 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр 19-24 хэм, өмнөд хэсгээр 24-29 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Нутгийн баруун хэсгээр 23-28 хэм, нутгийн зүүн хэсгээр 27-32 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 21-23 хэм дулаан байна.
2014 оны 7 дугаар сарын 03-наас 2014 оны 7 дугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
3-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 4-нд баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун болон төвийн ихэнх нутгаар, 6-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 3-нд говь талын нутгаар, 4,5-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор болон Говь, талын нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27хэм дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Нутгийн зүүн хагаст бороо орж сэрүүснэ | ||
Үзсэн: 829 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.