Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Өнөөдөр Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр

2022-10-29 11:14:07
Error loading player: No playable sources found

Жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдрийг “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
 
Тархины харвалт гэдэг нь тархины судас хагарч, эсвэл бөглөрсний улмаас тархины цусан хангамж алдагдаж, тархины эдийн өөрчлөлт үүсгэдэг бөгөөд нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалт өндөртэйгөөс гадна эрүүл мэнд, нийгэм-эдийн засгийн хүндрэл учруулдаг эмгэг юм.
 
Монгол Улс тархины харвалтаас шалтгаалсан нас баралтаар дэлхийд хоёрдугаарт, хөдөлмөрийн чадвар алдалтаар нэгдүгээрт бүртгэгддэг.
 
Тархины харвалтын улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчтөнүүдийн 23.8 хувь нь бие даасан, 29.2 хувь нь бусдын тусламж шаардлагатай буюу хагас бусдын хараат, 47 хувь нь өдөр тутмын үйл ажиллагааны түвшин бусдын хараат байна.
 
Монгол Улсад сүүлийн жилүүдэд харвалт нь залуучуудын дунд 20-26 хувийг эзлэх болсон нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлттэй байна. Иймээс тархины харвалт үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх, харвалттай хүнийг эрт таньж цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлснээр тархины харвалтаас үүдэх үр дагавраас сэргийлэх боломжтой.
 
Тархины харвалт үүсгэх шалтгаан хүчин зүйлсэд цусны даралт ихсэлт, чихрийн шижин, цусан дахь өөх тос ихсэх, тосгуурын жирвэгнээ, тамхи таталт, таргалалт, судасны эмгэгүүд багтах бөгөөд эдгээр хүчин зүйлсийг эрт илрүүлж урьдчилан сэргийлснээр харвалт болох эрсдэлийг 80 хувиар бууруулах боломжтой гэж ДЭМБ баталсан байдаг.
 
Та тархины харвалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг яг одоо аваарай.
 
 
 
Эх сурвалж: НЭМҮТ

Өнөөдөр Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр  
Үзсэн: 708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй