
БНСУ-д өчигдөр хар шөнө болж өнгөрлөө. Аймшгийн баяр буюу Halloween тэмдэглэхээр Итевон дүүрэгт 100.000 гаруй мянган хүн цугларсан байна. Онцгой байдлын газарт орой 10 цаг 16 минутанд Hamilton зочид буудлын урд маш их хөл хөдөлгөөн үүсч хүн дарагдлаа гэсэн дуудлага ирсэн байна. Өнөө өглөөний байдлаар 151 хүн нас барж, 82 хүн бэртсэн байдалтай байна. Үүнээс 2 нь гадаад улсын иргэн бөгөөд аль улсын иргэн болох талаар хараахан мэдээлээгүй байна. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь 10-20 насны залуучууд эзэлж байна.

Одоогоор хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна. Юун Сок Ёл ерөнхийлөгч яаралтай хуралдаан зарласан байна. Европт айлчлал хийж байсан Сөүл хотын захирагч бүх айлчлалаа зогсоож яаралтай Сөүлд иржээ.




Эх сурвалж: Монголын мэдээ сувгийн БНСУ дахь сурвалжлагч Э.Ижилболд
Сүнсний баярын хэт бөөгнөрлийн улмаас Сөүл хотод 151 хүн амиа алдлаа | ||
Үзсэн: 9469 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.